Тусгай зориулалтаар агнах амьтдын тоог тогтоожээ
Ирэх онд тусгай зориулалтаар буюу спорт агнуур, олзворын ангийн чиглэлээр 79 угалз, 92 тэх, 40 халиу буга, 37 бор гөрөөс, 45 зэрлэг гахай, 160 цагаан зээр, 30 саарал чоно, 500 хүртэл агнуурын шувуу агнуулах шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргажээ.
Түүнчлэн 500 хүртэл толгой тул загас барьж буцааж тавих, 5,000 хүртэл бусад загас бариулахыг зөвшөөрсөн байна. Энэ нь дээрх амьтад болон загасны жилд ашиглаж болох агнуурын нөөцийн таван хувьд хүрэхгүй хэмээн Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

