ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Нутгийн иргэдэд чиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг Монгол Улс дэлхийд таниулж эхэллээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Монгол улсын аялал жуулчлалын салбар дахь тогтвортой хөгжлийг нэмэгдүүлэх зорилгоор энэ оны эхэнд Airbnb болон what3words компанитай Монгол Улсын Байгаль Орчин, Аялал Жуучлалын яам Хамтран Ажиллах Санамж бичигт гарын үсэг энэ онд зурсан билээ.

Энэхүү санамж бичгийн хүрээнд what3words буюу 3 үгт хаягжилтын компани, дэлхийн алдарт Airbnb компани болон Монгол улсын Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам хамтран хаана байгаагаасаа үл хамааран дэлхийн өнцөг булан бүрээс зочид хүлээн авах боломжтой аялал жуулчлалын жишиг таатай орчинг Монгол улсаас эхлүүлж буйгаа олон нийтэд зарлалаа.

 

Airbnb-гийн “Хаана ч байсан Airbnb-тэй” гэх уриан дор энэхүү шинэлэг түншлэл нь Airbnb платформ болон what3words-ийн байршил тодорхойлох технологийг нэгтгэн хаяг нь тодорхойгүй эсвэл улирлаас хамааран нүүдэллэж байдаг нүүдэлчдийг аялал, жуулчлалын салбараас орлого олох боломжийг бүрдүүлж байна. Airbnb платформ-д Монгол улсын хойд хязгаар дахь цаатай айлаас эхлэн Алтай Таван Богдод байгаа нүүдэлчин айл хүртэл  бүртгэлтэй байдаг нь тун их сонирхол татдаг ч жуулчин хүлээж авахад тэдэнд тулгардаг хамгийн том асуудал нь хэрхэн хаяг байршлаа илэрхийлэх байдаг. Тиймээс Монгол улсын аялал жуулчлалын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулан энэ салбараас орлогожиж буй нүүдэлчин айл өрхийг нэмэлт орлого олох боломжоор хангахад энэхүү хамтын ажиллагаа чухал үүрэгтэй болсноороо давуу талтай.

what3words буюу 3 үгт хаягжилтын технологи нь дэлхийн гадаргууг 3м х 3м дөрвөлжингүүдэд хувааж тус бүрт нь 3 үгт хаягийг оноож өснөөрөө өндөр нарийвчлалтайгаар өөрийн байгаа байршлыг илэрхийлэх боломжтой болгож байгаагаараа давуу талтай бөгөөд энэхүү технологийг хүн бүр гар утсан дээрээ суулган үнэгүй ашиглах боломжтой байдаг нь хөдөө, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аялал жуулчлалын салбарын төлөөлөлд томоохон дэмжлэг болж байна.

 

“Монгол улсын Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамтай хамтран ажиллаж Монгол хүн бүрийг аялал жуулчлалын салбараас орлогожих боломжоор хангах боломжтой төслийн дэлхийн томоохон компанитай хамтран эхлүүлсэндээ баяртай байна. Өөрийн үйлчилгээ үзүүлж буй газрын байршлыг what3words-н 3 үгт хаягжилтын технологийг ашиглан хялбархан илэрхийлэх боломжтой болсон нь Монгол улсын аялал жуучлалын салбарыг хөгжилд томоохон түлхэц болж байна” хэмээн what3words компанийн Монгол улс дахь үйл ажиллагаа хариуцсан захирал М.Уянга онцоллоо.

С.Баясгалан: Жуулчид бидний өвөрмөц амьдралтай танилцан орон нутгийн соёлыг жинхэнэ утгаар нь танин мэдэх боломжтой боллоо
 

“Бид нэг сая жуулчин хүлээн авч аялал жуулчлалын салбарын улс даяар эдийн засагт үзүүлэх нөлөөг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна. Технологийн шинэчлэл бол үндэсний хөгжлийн гол түлхүүр юм. Airbnb-гийн дэлхийн нийтийн платформ, what3words-ийн 3 үгт хаягийн шийдлийн тусламжтайгаар жуулчид бидний өвөрмөц амьдралтай танилцан орон нутгийн соёлыг жинхэнэ утгаар нь танин мэдэх боломжтой боллоо” гэж Монгол Улсын Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалан хэллээ.

Тэрбээр мөн энэхүү хамтын ажиллагаа нь Монгол улсын нутгийн иргэдэд чиглэсэн, тогтвортой аялал жуулчлалыг олон улсад таниулахад томоохон түлхэц болж байгаа бол Монгол улсад ирэх жуулчдад Монгол улсыг сурталчилан таниулахтай холбоотойгоор тус яам болон what3words компанийн 3 үгт хаягжилтыг ашиглан Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрыг 3 үгт хаягаар бүрэн хаягжуулсан үндэсний хамгийн анхны парк болгосон зэрэг томоохон ажлуудыг аялал, жуулчлалын салбарт хийсэн хэмэээн мэдэгдлээ.

 

Эх сурвалж: БОАЖЯ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.212.116.235] 2018/12/5
Nega
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.207] 2018/12/5
DANDAA UURHAIN ORD DAGASAN TZ-IIG UNDSEN TZ-AA HOLBOOD BAIHAAR JUULCHILALIIN ZORIULALTAAR HOLBOMOOR YUM
0 | 0 Хариулах
аялагч [203.169.49.95] 2018/12/4
Гар утасны аль ч операторын сүлжээ ордоггүй хөдөө зэлүүд газруудад гар утсан дээрээ яаж энэ 3 үгтэй код-оо харах вэ?
0 | 0 Хариулах
Aagii [92.51.75.203] 2018/12/4
Аялал жуулчлал л гэх юм. Маш хүнд сурталтай авдаг визийнхээ асуудлыг Гүрж, Азербайжан гээд дэлхийн олон орон шиг ойлгомжтой, түргэн шуурхай EVisa шиг болгож байж л жуулчид ирнэ. Тэрнээс биш хэдхэн оронд элчин сайдын яамтай, тэр хэд нь виз гаргах гэж хэрэгтэй, хэрэггүй материал нэхнэ. Ингэхэд яаж дэлхий нийтийн анхаарлыг татаж чадах вэ дээ. Бусад улсуудын аялал жуулчлалын хөгжлийн хандлагыг сайн судалж Evisa, Visa on Arrival ойрын хугацаанд хурдан тэврүүлэх хэрэгтэй. Дээрээс нь энгийн иргэд визгүй зорчдог орны тоог нэмэгдүүлээчээ. GLOBAL PASSPORT POWER RANK- аар Монгол дэлхийд сүүл мушгиж ДНБ - ээрээ Монголоос доогуур байдаг Африкийн олон орны ард гарчихсан аялах эрх чөлөөгүй орны иргэдийн тоонд орчоод байна.
2 | 1 Хариулах
Natsagdorj [202.131.239.242] 2018/12/4
Google map deer nileed gazar orson tuuniig gadnii humuus ashigla baina. Ene tal deer yam maani yu bodoj baigaa yum boldoo...
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.159] 2018/12/4
хамгийн дэррх зураг дээр аль аймгийн аль суманд байдаг газар вэ? маш их таалагдлаа
0 | 0 Хариулах
Зочин [202.21.100.164] 2018/12/6
Өвөрхангай АЙМАГ, Уянга сумын нутаг дахь Хүйсийн 8-н нуур гэдэг газар даа.
0 | 0 Хариулах