• 6 сарын 13, Баасан
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хотын хөрсний 47 метрийн гүнээс ч нянгийн бохирдол илэрчээ

Б.Бадамгарав, IKon.mn
2018 оны 12 сарын 4
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

-Нийслэлийн хөрсний 88 хувьд нянгийн бохирдол илэрсэн-

Нийслэлийн Байгаль орчны газраас санаачлан НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр өнөөдөр “Улаанбаатар хотын хөрсний доройтол ба эрүүл ахуй” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөл, түүнчлэн иргэний нийгмийн байгууллагууд оролцож, нийслэл хотын хөрсний өнөөгийн байдал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн тухай хэлэлцсэн юм. 

Улаанбаатар хотын хөрснөөс дээж аван судлахад 88 хувьд нь нянгийн бохирдол илэрч, хөрс их хэмжээгээр бохирдсон нь тогтоогдсон тухай нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга хэллээ. Мөн хотжилтоос үүдсэн хөрсний бохирдол, эрүүл ахуйн асуудалд нэн тэргүүнд анхаарлаа хандуулж ажиллахгүй бол аюулын харанга дэлдэж байгааг ч онцолж байв. Нийслэлийн хэмжээнд эвдэрсэн газрын тооллого судалгааг мөн саяхан явуулжээ. Ингэхэд барилгын салбарт ашиглагддаг ашигт малтмалын олборлолтоос газрын хөрс хамгийн ихээр эвдэрсэн байжээ.  

 
Гэрэл зургийг mpa.mn

Эдгээр судалгаанд үндэслэн нийслэлийн Байгаль орчны газраас Улаанбаатар хотын ногоон байгууламжид бохирдлыг сайтар шингээдэг мод, бутыг тарих, ургамлын төрөл зүйл нь цөөрсөн зарим газарт зөгий үржүүлэх аргаар нөхөн сэргээлт хийхээр болсон байна. Энэ талаар нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга “Ургамлын төрөл зүйл нь цөөрсөн, ядмаг болсон газруудад зөгийг ашиглая гэсэн чиглэл барьж байна. Учир нь зөгий тоос хүртээдэг амьтан. Энэ жил загвар төслийг Их, Бага Баяны орон нутгийн хамгаалалттай газар буюу Сэлбэ голын эхэнд хэрэгжүүлсэн нь тун амжилттай болсон. Тиймээс ирэх жилээс эхлэн хувийн хэвшлийнхэн буюу зөгий үржүүлэгчдээ дэмжиж ажиллана. Мөн ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс голын хамгаалалтын бүсэд амьдарч буй айл өрхүүдийг битүүмжлэлгүй жорлон ашиглахыг хориглосон. Нийслэлийн иргэдийн ундны усны аюулгүй байдалд чиглэсэн нэг том алхам” гэлээ. 

Нийслэлийн хөрсний бохирдолд хамгийн ихээр нөлөөлж буй нь нүхэн жорлон болон хог хаягдлын асуудал гэдгийг оролцогчид хэлж байна. Нийслэлийн гэр хороололд 800,000 гаруй оршин суугч амьдарч байгаагийн 95 хувь нь нүхэн жорлон ашигладаг. Одоогийн байдлаар хотод нийт 190,000 нүхэн жорлон байдаг аж. Улаанбаатар хотын хөрсөнд хамгийн их бохирдол илрэх дундаж гүн нь 2.8 метр байгаа нь нүхэн жорлонгийн дундаж гүнтэй ойролцоо байгаа юм.

Түүнчлэн нүхэн жорлон нь хөрсний бохирдол үүсгээд зогсохгүй гүний усыг эмгэг төрөгч бичил биетээр бохирдуулж байгаа нь нотлогдсон байна. Тодруулбал, гадаргад ойрхон буюу 1.5 метр гүн худгийн усанд шинжилгээ хийхэд нянгийн бохирдол их байгаа бол 47 метр гүн худгийн усыг шинжлэхэд нян бага зэрэг илэрчээ. Түүнчлэн хог хаягдлын менежмент хангалтгүй байгаагаас хөрс ихээр бохирдож буй юм. Тиймээс хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ялгах, ангилах тогтолцоог нэвтрүүлэх, үүнд шат шатны хяналтын тогтолцоог бий болгох шаардлагатай байгаа зэргийг өнөөдрийн хэлэлцүүлгээр хөндөж байна.

Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд төрийн болон хувийн нийт 10 гаруй байгууллага хөрс судлалын чиглэлээр ажилладаг. Гэтэл хоорондын уялдаа холбоо бага байгаагаас нэгнийхээ судалгааг давхардуулах, хэрэгжүүлж буй төсөл, ажил нь үр дүн багатай байх зэрэг дутагдал гардаг байна. Иймд байгууллагууд хоорондоо уялдаа холбоотой ажиллах, бодит үр дүнд хүрэхийг зорьж байгаа юм. 

 
Гэрэл зургийг mpa.mn
Ш.Батдэлгэр: Бохирдсон хөрсийг цэвэршүүлэх технологийг нэвтрүүлэх шаардлагатай байна

НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Ш.Батдэлгэр: Хөрсний бохирдол иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг НЭМҮТ-өөс судаллаа. Судалгаагаар хөрсний бохирдлоос шалтгаалан цусан суулга, халдварт шар зэрэг өвчин үүсэхэд нөлөөлж байгаа нь тогтоогдсон. Гэдэсний халдварт өвчнөөр өвчилсөн 1,300 гаруй хүний мэдээллийг хөрсний бохирдлын үзүүлэлттэй харьцуулж үзэхэд тодорхой хэмжээнд нөлөөлж байна. Мөн гэдэсний халдварт өвчлөл 0-4 насны хүүхдүүдэд их тохиолдож байгаа. Цаашид авах арга хэмжээний тухайд хөрсний бохирдлоос хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг нарийвчлан судлах хэрэгтэй байгаагаас гадна бохирдсон хөрсийг цэвэршүүлэх технологийг нэвтрүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Б.Баясгалан: Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүдэд хөрсний бохирдол их байна

МХЕГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Баясгалан: Манай байгууллага Улаанбаатар хотод 74 цэгээс дээж авч хар тугалга, мөнгөн ус, цацрагийн үзүүлэлтээр шинжилдэг. Үүний зэрэгцээ аймгуудын хөрснөөс дээж авч шинжилж байна. Шинжилгээгээр Улаанбаатар хотын хөрсний 50 гаруй хувь нь их, дунд бохирдолтой байгаа бол аймгуудын хөрсний 40 орчим хувь нь их, дунд бохирдолтой гэсэн ангилалд орж байна. 

Төвийн дүүргүүд буюу Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүдэд гэр хороолол их байгаагаас үүдэн хөрсний бохирдол бусад дүүргээс их байна. Энэ нь хатуу, шингэн хог хаягдлын менежмент, угаадасны нүх хангалтгүй байгаагаас үүдэлтэй гэж болно. Үүнээс гадна төвлөрсөн шугамд холбогдоогүй машин угаалгын газрууд ч хөрсийг бохирдуулж байна. 

2018 онд нян судлалын үзүүлэлтээр “их бохирдолтой” үнэлэгдсэн цэгүүд
  • Баянгол дүүргийн IX хороо, гэр хороолол
  • Гэмтлийн эмнэлэг орчим
  • Сонсголон орчим
  • Нарантуул зах орчим
  • Амгалан
  • Хужирбулан
  • Шархадны эцэс
  • Дарь Эх
  • Офицеруудын ордны тойрог
  • 114-р сургуулийн орчим
  • Харгиа цэвэрлэх байгууламж
  • Толгойтын хуучин эцэс
  • Төв цэвэрлэх байгууламж
  • Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Бааст гол
  • Дэнжийн 1,000 зах орчим
  • Дамбадаржаа
  • 7 буудал үйлчилгээний төв
  • 32-н тойрог
  • Баянбүрдийн тойрог
  • Зурагт, гэр хороолол
  • Хүчит шонхор зах орчим
  • Бөмбөгөр худалдааны төв орчим
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
46
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
45 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
ТЖ.Сүрэн [202.9.45.227] 2019/2/21
Татвар төлөгчдийн мөнгө шамшигдуулж ажил хийсэн дүр эсгэж Бага баянд явган аялагчдад зориулж аялалын маршрут хийжээ.Хэдэн төгрөгний төсөвтэй бүтээн байгуулалтыг ямар компаниар хийлгэсэн тухайгаа фейсбукад тавихыг шаардаж байна.Та нарын хийсэн ажил чинь байгаль орчныг сүйтгэх,Сэлбэ голын эхийг бохирдуулах маш том нүгэлтэй ажлын эхлэл тавьсан шүү.Үүнийгээ ойлгож эртхэн тэр чиглэлийн маршрутыг хааж байгаль орчны байцаагчийг хариуцлагажуулах шаардлагатай байна шүү.Байцаагч огт ажлаа хийхгүй байна.Тэр чиглэлд автомашинтай зугаацагчид ойн зурвас сүйтгэн, ан амьтан үргээж буу тавин зорчих боллоо.Удахгүй хэн нэгэн бууны суманд өртөн халуун амиа алдахад бэлэн болжээ.
0 | 1 Хариулах
Зочин [36.233.233.43] 2019/9/22
Ugaasaa naad gazar chin nuutsaar an hiideg baisan gazar. Humuus ygd eruul garch bolohgui gej. Mon naad ajliig Msm compynii horongoor hiisen gej bichsen baigaa. Ehleed ochij uz. Esvel ooroo tend hiisen evdsen humuus neg yum bish uu. mashin oruulahgui horiod baihad evdeed orood baidag.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.193] 2019/2/21
Нүхэн жорлонгоос үүдэлтэй бохир гарын өвчин КFC г дайрлаа даа.
0 | 0 Хариулах
OK [66.181.180.129] 2019/2/20
Нүхэн жорлонгоо болид зүгээр сайхан Байр барьчихлдаа ёооо
0 | 0 Хариулах
Сүйрэл [66.181.190.152] 2019/2/20
Удахгүй сүйрнэ
0 | 0 Хариулах
Зочин [86.243.154.238] 2019/2/20
Suircheed bna
0 | 0 Хариулах
Зочин [202.9.42.185] 2019/2/20
Гэр хороололоо барилгажуулаач эээ !!!! Нүхэн жорлон Нүхэн жорлон гэж яасан их яхих юм бэээ!!!!
2 | 0 Хариулах
Зочин [103.229.121.148] 2019/2/20
Хүчит шонхор,бөмбөгөрийн захыг хаах эсвэл нүүлгэх шаардлагатай болжээ. Бүх зүйл нь нянгаар бохирдож бгаа юм бна. Ялангуяа хүнсний зүйл авч болохгүй болжэн
1 | 0 Хариулах
Монгу [188.244.248.40] 2019/2/19
Бохир ус хятадын песцидтэй жиис идээд модхон алга болох бололтой.Хятадууд монголчууд ухэхгуй харх болжээ гэсэн ортой
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.34] 2018/12/9
5м өндөртэй 9 давхар байшинтай тэнцэхүйц худаг юм уу???
0 | 0 Хариулах
zochin [202.9.44.137] 2018/12/9
yamar uls orond amdraad baina daa hunees aikh bish uls ekh ornoosoo bgaa orchnoosoo aikh bolokh nee
0 | 0 Хариулах
Зочин [202.9.43.148] 2018/12/7
Агаарын бохирдол, хѳрсний бохирдол нян, иргэдийн бохирдол, БЗХѲ Тэмбүүгийн бохирдол, Ѳмхийн бохирдол гээд олон бохирдол бохир ѳвчинѳѳрѳѳ олон улсад тэргүүлэх хот болждээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.106.143] 2018/12/5
Гэр хорооллын нүхэн жорлон хөрсний гүнийг бохирдуулна гэдэг ойлгомжтой. Дээр нь залуучууд маань бараг бүгд тамхи татах гэдэг хорт зуршилтай. Бүгд шүлсээ хаяна. Нөгөө оркууд нь ил задгай хаа тааралдсан газраа шээчихнэ. Тэгэхээр яаж эрүүл хөрстэй байх юм бэ. Эдгээр бүдүүлэгүүд хэзээ хотжих юм болоо. Хууль л зөөлөн бна. Тамхиныхаа ишийг ил хаясан, машиныхаа цонхоор хог шидсэн, шүлсээ хаясан, булан тохойд бие зассан нөхдүүдийг торгоод л явчих хэрэгтэй. Мөнгө байхгүй гэвэл зам талбай цэвэрлүүлж төлүүлэх хэрэгтэй. Ингэж хатуу тэмцэхгүй л юм бол цэвэр орчин, цэвэр хот гэж санах ч хэрэггүй.
15 | 0 Хариулах
Зочин [202.170.68.162] 2018/12/6
100% санал нэг
2 | 0 Хариулах
Zochin [66.181.184.223] 2018/12/5
Nuhen jorlongoo l bolimoor bnada 21eer zuund nuhen jorlontoi uls manaihaas oor bhgui bh bS yandan
1 | 0 Хариулах
ard tumen [66.181.184.223] 2018/12/5
Iim bhad yaj eruul bhavdr deer ni nemeed utaa ydaj yandangiin yoigoo tsooloochee eruul ayulgui orchind amidarah erh zorchigdoj bna eruul mendeeree, ediin zasagaaraa hohirch bna nuhun tolbor avmAr bna
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.207] 2018/12/5
UTAA YARAAD HORSOO MARTAJ
0 | 0 Хариулах
zochin [202.126.89.87] 2018/12/5
Negentee haa saigui bohirdson yum bol oir orchmiin alban baiguullaga SUH. ail orhoos tataas avaad zam zasah tusgai angi gargaad ih shoroo toostoi zamuudaa Tsementeer zasmal zam bolgood shoroo haragdahgui boltol ni zaschihaad zamaa usnii mashiaar uslaad baigaach.Zamiin daguu nogoon modoo tariad ail orh SUH uuded nogoon urselgee ogch tedneer tariulj archluulah heregtei.Japand bol barag shoroon zam haragddaggui.Neg bol zuleg mod neg bol zasmal zam l baidag sh dee
0 | 0 Хариулах
Шийдэл байна [202.55.188.44] 2018/12/5
амьд байхад их юм үзэх юмаа, юм ургахгүй бохирдолтй хөрсөнд зөгий үржүүлээд л тэр нь тоос хүртээгээд л ккк, миний бодлоор эхлээд хөрсөө эрүүлжүүл /бактераар идүүлэх, эсвэл задлах био технологи шүү/, дараа нь ут сөөгөө тариад ургахаар нь зөгийгөө үржүүл гэж хэлмээр байна.
0 | 0 Хариулах
Zochin [77.186.178.197] 2018/12/5
Sum aimgiin tuv jijig hotuudaa hugjuuleechee. Yundaa niisleld shavaad bdag yum be
0 | 0 Хариулах
Зочин [202.9.42.220] 2018/12/5
За за тэгээд өөрсдөөсөө эхлээд хичээ. Хог бага хая, хоол бага идээд багахан бааж шээж бохирдол бага үүсгэ. Бусад оркуудтайгаа засарч, соёлжтол нь эелдэг боловсон харьц. Тэгээд л өөрсдийгөө бас орк элфээр нь дуудхаа болиод 21-р зуунтай хөл нийлүүлэн алхахдаа манай Сонголт дэлгүүрийн Годон гутлыг өмсөхөө мартуузай. 1 үхрийн эвэр зөвөөр доргивол 3,000,000 үхрийн эвэр гоё доргих болтугай
7 | 1 Хариулах
ялгасан хог авна [14.55.134.137] 2018/12/4
ялгасан хог, савласан жорлонгын өтгөн клграммаар худалдаж авнаа. хүний шивтэр литрээр нь тооцож худалдаж авна.
0 | 1 Хариулах
sanal [14.55.134.137] 2018/12/4
жорлонгын [хориотой үг] худалдаж авна, ангилсан хог худалдаж авна гэвэл хурдан цуглуулаад хүмүүс тушаах юм биш үү.
0 | 0 Хариулах
Зочин [209.167.52.34] 2018/12/4
Yanadaa ireedui ur huuhduud mini yaj amidarna daa
2 | 0 Хариулах
irgen [122.201.22.31] 2018/12/4
ashgui manai zaisand alga bna
0 | 2 Хариулах
Irgen [64.119.25.3] 2018/12/4
сүреэгийн эмнэлэг хаана байлаа найзаа жаахан юм бод
4 | 0 Хариулах
Зочин [59.153.115.193] 2019/2/21
Бактерийн бохирдлоос аюултай цацраг идэвхтэй станцийн Богд ууланд унадаг юмаа гэж
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.193] 2019/2/21
Арьс ширний химийн бодисын ууршилт салхиар хаашаа очдогийг мэдэх үү
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.112] 2018/12/4
За гэр хороолол ч дүүрч гэхэд энэ Өгөөмөр гэх авто сэлбэгийн зах бол орчноо нүд халтирам бохирдуулж хүмүүсихордуулж бна эргэн тойрон өдөрт хэдэн зуун машин засвар хийж химийн хорт бодистой шингэн хаягдал тос масло оо шууд асгана энэ захыг хотоос гаргаач ээ агаар хөрс авах юмгүй боллоо эзэн нь шаадар саад Энктүбшин чи ичээч Хүрэлсүхээ наадах ес зүйгүй хүн дээ хэл дэ даруйхан шийд ардууд болохоор шинэ авто худалдааны төв рүү нүүдэг Ардын намын том дарга болхоор нүүдэггүй байж болох уу
14 | 0 Хариулах
Зочин [64.119.16.174] 2018/12/4
Сүүлийн 20 жилд бид нар өөрсдийгөө амьдаар нь булшилж байна даа
3 | 0 Хариулах
Зочин [202.126.89.102] 2018/12/4
Айхтар үер болоход л халдварт өвчнөөр хотоороо бурхан болох хувь тавилантай улс даа. Үхэж, үрэгдэж байж л жаахан ойлгох байх. Гэхдээ ойлгосон ч оройтсон байх вий..
10 | 0 Хариулах
Зочин [202.126.89.245] 2018/12/4
Жил болгон 20см зузаан 65 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх [хориотой үг] хөрсөнд шингэж байгаа
0 | 0 Хариулах
Зочин [202.131.227.82] 2018/12/4
БИ ОРОН СУУЦ АВСАНДАА ХАРАМСАЖ БАЙНА, ИРЭЭДҮЙД ХЭРЭГГҮЙ БОЛОХ ЮМ БАЙНА ЭНЭ УЛААНБААТАРТ. ЗҮГЭЭР Л ТҮРЭЭСЛЭЭД АМЬДРАХ НЬ ДЭЭР ГЭЖ БОДЛОО.
12 | 0 Хариулах
зочин [112.72.9.250] 2018/12/4
Яг үнэн, Улаанбаатарт байр ирээдүйдээ хог ямар ч баталгаа байхгүй болно, байр лизингээр өндөр хүүтэй авсандаа харамсдаг бас
12 | 0 Хариулах
Зочин [202.9.43.73] 2018/12/4
Suuliin yed harin yag tegj bodogdood bgaa shuu
3 | 0 Хариулах
Зочин [202.21.106.163] 2018/12/4
Гэр сайхан боловч суурин газрын хэрэглээ огт биш юм байна, утаа ялгадсаар дүүрлээ. Хичнээн сайхан ирээдүй Улаанбаатар хотод байсан ч хойд зүгт лав л биш.20 жилийн дараах Улаанбаатар хотыг төсөөлөхөд ч бэрх санагдаж байна. Цахилгаан, ус бохирын шугам татах гэхээр оршин суугчдын газраар дамжуулна, зөвшөөрөл ч авч чадахгүй. Улаанбаатар хотыг аврах арга байна уу
1 | 0 Хариулах
Зочин [120.142.31.236] 2018/12/4
ylstorni bohir gazriin gunni bohir yana bilee odoo
0 | 0 Хариулах
Зочин [202.21.106.118] 2018/12/4
Аргагүй шүү дээ. Оркууд ил задгай хог, шүлсээ хаяж, ил бие засаж бна. Машиныхаа цонхоор хогоо шидэж бна. Гэр хороолол гээд л аваад үзье. Хорт утаагаараа нтйслэлийг тэр чигт нь утаж, ил жорлонгууд хүний ялгадсаар хөрсний гүнийг бохирдуулж бна. Зарим нэг орон сууцныхан цонхоороо хог хаяна. Сүү өргөнө. Сүү ч бас муудхаараа үнэр эвгүй. Хэзээ нэг хотжих юм болоо
9 | 2 Хариулах
Зочин [103.229.121.43] 2018/12/4
Дэд бүтэц хийх мөнгийг 76, засгийн газар тэдний хамааралууд хувааж идээд бн
1 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2018/12/4
asuudal hundee baigaa yum hun l bohirduulj baigaa shd
2 | 0 Хариулах
Зочин [202.72.245.124] 2018/12/4
Улаанбаатар хотыг нүүлгэхгүй бол болохоо байсан шүү дээ
3 | 2 Хариулах
Зочин [66.181.186.226] 2018/12/4
Тэнэгтээч нэг газраа бохирдуулж ханахгү бас өөр газар бохирдуулхануу. Яг үнэндээ байгаа газартаа ч цэвэрхэн сууж чаддаггүй улс шүү дээ
2 | 2 Хариулах
Зочин [202.126.89.239] 2018/12/4
Нүүлгэхэд асуудал байхгүй, энэ лаг шавраа цэвэршүүлнэ гэж хэдэн тербумыг зарцуулснаас өөр байрлал сайтай уул толгодоор хүрээлэгдээгүй газар нүүлгэх хэрэгтэй.
2 | 0 Хариулах
zochin [202.70.34.130] 2018/12/4
UB khotig nuulgeh tsag ni boljee
3 | 1 Хариулах
Зочин [202.70.46.20] 2018/12/5
henuusiig yaj?
0 | 0 Хариулах