Нэг грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ өнгөрсөн сард 100,995.34 төгрөг байв
Монголбанк 2018 оны арваннэгдүгээр сард 1.2 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үетэй ижил хэмжээнд байна. Энэ оны эхний 11 сард төв банк 18.9 тонн алт худалдан авсан нь мөн л өмнөх оныхтой ижил хэмжээтэй байжээ.
2018 оны аравдугаар сарын 15-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 93.3 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 41.6 кг алт худалдаж авжээ.
2018 оны 11 дүгээр сарын байдлаар нэг грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 100,995.34 төгрөг байв.
Эх сурвалж: Монголбанк
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

