Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Я.Содбаатар өргөдлөө гаргаж, Ц.Цогзолмааг сайдын албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг Ерөнхийлөгчид хүргүүллээ"

ikon.mn
2018 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг
www.mpa.mn

Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар /ЗГХЭГ/-ын дарга Г.Занданшатар цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал  хийж байна.

Тэрбээр "ЗТХ-ийн Сайд Я.Содбаатар ЖДҮХС-тай нэр холбогдсон тул ёс зүйн хариуцлага хүлээж, Сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг хэлэлцэн шийдвэрлэж, Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүлж байна.

Хоёрдугаарт БСШУС-ын Сайд Ц.Цогзолмаа Засгийн газрын тухай хуульд зааснаар Засгийн газар кабинетын зарчмаар ажиллана гэснийг, мөн Засгийн газрын гишүүн шийдвэр, мэдээлэл, аливаа асуудлаар албан ёсны байр суурь илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтлана гэснийг зөрчсөн. Тиймээс БСШУС-ын сайд Цогзолмааг үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэх саналаа Ерөнхийлөгчид хүргүүлж байна.

Дараагийн сайд нарыг томилохдоо сайтар нарийвчлан судлах болно. Манай сайд нар дор бүрдээ мэдэгдэл гаргаж, асуудалгүй гэдгээ илэрхийлсэн. Миний хувьд ч мэдэгдэл гаргаж хууль хяналтын байгууллагад шалгуулах хүсэлтээ өгсөн. Ч.Улаан сайд болон бусад сайдуудаа яаралтай томилуулах шаардлага байна.

Сангуудын шалгалт явагдаж байгаа. Олон санг нарийвчлан шалгаж байгаа учраас дүгнэлт хараахан гараагүй байна." гэв.

https://www.facebook.com/iKonNews/videos/379972049499187/