Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Наваан: “U-Point” хүн бүрт инээмсэглэл бэлэглэнэ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 12 сарын 3
Сурталчилгаа

Үндэсний томоохон компаниуд “Нэгдсэн лояалти” буюу “U-Point” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон байна. Хөтөлбөрт, Номин Холдинг, Тэсо корпораци, Юнител групп, Кафе Бэнэ сүлжээ, Монбэйкэри, Метро Экспресс, Монгол Эм импэкс, ТүЛэЖү, Юнивишн компани зэрэг бизнесийн салбартаа тэргүүлэгч аж ахуйн нэгжүүд нэгджээ. Гишүүн байгууллагын төлөөлөгч “Номин Холдинг” компанийн стратеги, төлөвлөлт, судалгаа, мэдээллийн технологийн газрын захирал Я.Наваантай ярилцлаа.


 

- Монголын томоохон компаниуд хамтдаа “Нэгдсэн лояалти” хөтөлбөр -ийг хэрэгжүүлж эхэлж байгаа юм байна. Танай компани яагаад уг хөтөлбөрт нэгдэх болсноо сонирхуулахгүй юу?

- Номин Холдинг компани өөрийн салбар компаниудаар үйлчлүүлэх бонус картын системийг 16 жил гаруй хөгжүүлж байгаа нь Монголын хамгийн амжилттай, хамгийн олон гишүүнтэй, идэвхтэй лояалти систем болсон билээ. Тиймээс энэхүү системийн ажиллах зарчмыг үндсэнд нь хэвээр хадгалж, илүү олон хамтрагч компаниудаар үйлчлүүлэх боломжийг хэрэглэгчиддээ нээх санаачлагыг дэмжин хамтран ажиллаж байна. 

“Нэгдсэн лояалти” хөтөлбөр нь Европ болон Азийн өндөр хөгжилтэй орнуудад маш амжилттай хэрэгжиж, бизнесийн таатай орчныг бүрдүүлж байгаа.

Олон улсад хэдийнээ нэвтэрсэн энэхүү туршлага Монголд анх удаа United Point буюу “U-Point” нэрийн дор нэвтэрч байна. Ер нь дэлхийн чиг хандлага ийм систем рүү чиглэж, үндэсний хэмжээний үйлдвэрлэгч, импортлогч компаниуд маань хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, хамгийн зөв зохистой бизнесийн лояалти экосистемийг хэрэгжүүлэн ажиллаж эхлээд байна. Үүгээрээ дамжуулж хэрэглэгчиддээ таатай, олон олон боломжийг мэдрүүлэх юм.

- Ингэхэд “Нэгдсэн лояалти” хөтөлбөр гэж яг юуг хэлээд байна вэ?

- “U-Point” хөтөлбөр нь үндэсний томоохон компаниудын хөнгөлөлт, урамшууллын хөтөлбөрүүдийг нэгтгэсэн үйлчилгээ юм. Таны худалдан авалтын үнийн дүнд бэлэн мөнгө шиг ашиглагдах оноог ганцхан картанд хуримтлуулж, зарцуулах өргөн боломж. Өөрөөр хэлбэл, үнэнч хэрэглэгчдээ халамжлах урамшууллын дэвшилтэд технологи гэж ойлгож болно.

 - Танай компанийн “Номин бонус” карт болон энэхүү “U-Point” хөтөлбөр ямар онцлог, ялгаатай юм бэ?

- “Номин Холдинг” нь 16 жилийн өмнө гэр бүлийн хэрэгцээнд зориулсан хамгийн анхны лояалти картыг Монголд нэвтрүүлж байлаа. Өнөөдөр хагас сая шахам хэрэглэгч “Номин” нэрийн дор нэгддэг сүлжээ дэлгүүр, үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхдээ энэ картыг өдөр тутамдаа хэрэглэж байгаа. Байнгын худалдан авалт хийснээр бонусын хувь өсөж, тэр хэмжээгээр мөнгөө хэмнэнэ. Энэ мэт олон давуу талтай карт гэдгийг хэрэглэгчид андахгүй. Өнөөдөр хэрэглэгчид маань байнгын үйлчлүүлдэг байгууллага тус бүрийнхээ лояалти карттай байдаг шүү дээ. Тэр хөнгөлөлтийн картаараа зөвхөн тухайн үйлчлүүлж байгаа газраасаа л урамшуулал хүртдэг.

Тэгвэл “U-Point”-ын давуу тал нь хөтөлбөрт нэгдсэн үндэсний, зах зээлдээ тэргүүлэгч компаниудаар үйлчлүүлээд урамшууллын оноогоо нэг л картанд хуримтлуулж, зарцуулах боломжтой юм. Мөн дээрээс нь “U-Point” хөтөлбөрт нэгдсэн байгууллагууд нь үйлчлүүлэгчдийн худалдан авалтын үнийн дүнгийн гурван хувьтай дүйцэх “U-Point” оноог хэрэглэгчиддээ олгоно.

- Тэгэхээр үндэсний үйлдвэрлэгчээс, тэдгээр бүтээгдэхүүнийг худалдаалж байгаа танай байгууллагаас давхар хөнгөлөлт эдэлнэ гэсэн үг үү?

- Тэгэлгүй яахав. Жишээлбэл, “Номин Супермаркетаас Тэсо компанийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийг худалдан авлаа гэхэд нийт үнийн дүнгийн арван гурав хүртэл хувьтай тэнцэх оноо цуглуулна. Тодруулбал, Номин бонус картын 10% хүртэл урамшуулал дээрээ нэмээд “Тэсо”-н барааны 3 хувьтай тэнцэх “U-Point” оноог авч бодит хэмнэлтийг мэдрэх боломжтой.

- “U-Point” үйлчилгээний хэрэглэгч болсноор “Номин бонус” үйлчилгээ зогссон гэсэн үг үү. Эсвэл давхар ашиглаж болох уу?

- Давхар ашиглах боломжтой. Жишээ нь та 10 хувийн “Номин бонус” карттай бол 7 хувь нь “Номин бонус” картын дансанд орж Номингийн салбаруудаар ашиглана. Харин үлдсэн 3 хувь нь “U-Point” картын дансанд орж, хөтөлбөрт нэгдсэн бусад байгууллагуудаар зарцуулах боломжтой гэсэн үг.

- Уг хөтөлбөр нь хэрэглэгчдэд ямар өгөөжтэй вэ?

- Нэг “U-Point” оноо нь нэг төгрөгтэй тэнцэх юм. Үйлчлүүлэгчид маань цуглуулсан оноогоороо худалдан авалтын үнийн дүнгийнхээ 50 хүртэлх хувийг хөнгөлүүлэх боломжтой. Ингэж төлсөн худалдан авалтын үнийн дүнд дахиад “U-Point”  оноо үүсэх давхар, давхар давуу талтай. Тэгэхээр хэрэглэгчдийн онооны данс хэзээ ч “0” болохгүй. Номингоос цуглуулсан оноогоо бусад байгууллагуудад зарцуулахаас гадна, цуглуулсан онооныхоо хэмжээгээр мөнгөө хэмнэнэ, олон байгууллагын олон карт хадгалах хэрэггүй болно гэх мэтчилэн олон талын ач холбогдолтой.

- Хэзээнээс эхлэн үйлчлүүлэгчид өдөр бүр инээмсэглэж эхлэх бол?

- Хэрэглэгчиддээ Монголын хамгийн шилдэг лояалти урамшууллыг хүргэхээр United Alliance компани болон хамтрагч байгууллагууд идэвхтэй ажиллаж системийн хөгжүүлэлт, бэлтгэл ажлыг дуусгаад байна. “U-Point”  “Нэгдсэн лояалти” хөтөлбөрийн албан ёсны нээлт тун удахгүй болно.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.