Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

“Yves Rocher” брэндийн Наран шоп дахь салбар дэлгүүр LAB стандартын дагуу шинэчлэгдлээ

А.Намуун, iKon.mn
2018 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

“Naran beauty world” ХХК  Францын алдарт гоо сайхны брэнд “Yves Rocher”-г Монголын хэрэглэгчдэд 1996 оноос хүргэж эхэлсэн билээ. Тус брэндийн Монгол дахь анхны дэлгүүр 1996 оны арванхоёрдугаар сард Улсын их дэлгүүрийн баруун талд нээгдэж байсан юм. Энэ хугацаанд 12 салбар дэлгүүр, гоо сайхны таван салон байгуулан үйл ажиллагаагаа өргөжүүлжээ.

“Yves Rocher” брэнд трейнэр Б.Халиунаа “Yves Rocher брэнд нь дэлгүүрийн өнгө төрх, бүтээгдэхүүний өрөлт зэрэгт тавих хэд хэдэн стандарттай байдаг. Үүний нэг нь LAB стандарт бөгөөд энэ нь үйлчлүүлэгчдэд таатай, тохь тухтай орчныг бүрдүүлэх стандарт юм” гэлээ. Тус стандартын дагуу орчноо бүрдүүлсэн Монгол дахь анхны дэлгүүр нь 2016 онд нээгдэж байсан аж.

Харин өчигдөр 13-р хороолол Наран шоп дахь салбар дэлгүүрээ LAB стандартын дагуу шинэчлэн, нээлтээ хийлээ. Ингэснээр тус салбар LAB стандартын дагуу шинэчлэгдсэн дөрөв дэх дэлгүүр болж байгаа юм. Нээлтийн үйл ажиллагааны өдөр үйлчлүүлэгчдэдээ бэлэг болгон бүх бүтээгдэхүүндээ 15 хувийн хямдрал зарлан, арьс оношилгоо, гоо сайхны зөвлөгөөг үнэгүй өгсөн юм.

 

“Yves Rocher” брэндийн трейнэр Б.Халиунаа тус брэндийн бүтээгдэхүүний онцлогийн тухай ярихдаа “Бүтээгдэхүүний найрлагын 98-100 хувь нь ургамлын орц байдаг. Мөн бүтээгдэхүүн хийх ургамлаа өөрсдөө тариалдаг. Ингэхдээ химийн бордоо огт ашигладаггүй. Үүнээс гадна манай бүтээгдэхүүний савлагаа нь дахин боловсруулсан бүтээгдэхүүн байдаг. Хуванцар савлагаануудын тухайд энэ нь дахин боловсруулсан бөгөөд бусад энгийн хуванцартай харьцуулбал 50 дахин бага пластик орсон гэсэн үг. Тиймээс бид бүх шатандаа байгальд ээлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг” гэсэн юм.

“Yves Rocher” нь дэлхийн 90 гаруй улсад 6,000 дэлгүүртэй. Манай улсад 22 жилийн турш үйл ажиллагаа явуулж буй нь Азидаа хамгийн урт хугацаанд, тогтвортой ажиллаж буй үзүүлэлт юм байна.

 

 

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.