Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх: Ард түмний өмчийг ш**ж байгаа хүмүүс та нар шүү

А.Ням-Өлзий, iKon.mn
2018 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:50 2018/11/27

Байнгын хороо У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг 62.5 хувийн саналаар дэмжлээ

Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулна гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад 16 гишүүн оролцсоноос 10 гишүүн дэмжиж 62.5 хувийн саналаар дэмжлээ.

Дэмжсэн гишүүд:

  1. Н.Амарзаяа
  2. О.Баасанхүү
  3. С.Бямбацогт
  4. Ж.Мөнхбат
  5. Б.Наранхүү
  6. О.Содбилэг
  7. Д.Хаянхярваа
  8. М.Энхболд
  9. Д.Эрдэнэбат
  10. Ж.Эрдэнэбат

Татгалзсан гишүүд:

  1. Б.Жавхлан
  2. Г.Занданшатар
  3. Д.Лүндээжанцан
  4. Д.Тогтохсүрэн
  5. Н.Цэрэнбат
  6. Н.Энхболд

Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэж эцсийн шийдвэр гаргах юм. 

16:38 2018/11/27

Засгийн газрыг огцруулах асуудлыг нэр бүхий 27 гишүүн өргөн мэдүүлсэн билээ. Энэхүү асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байна. Хуралдаанд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон УИХ-ын гишүүд оролцож байна. 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Ерөнхий сайдаас асууя. Хүн хулгай хийх гэж оролдсон асуудал нь худлаа юу? 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: Монгол Улс ийм үйлдэл хийх гэснийг зогсоосон. Дипломат шуудан олгохоор онгоц ирсэн бол ГХЯ зөвшөөрөл өгдөг. Харин тэр нь өөр зорилготой байсан бол зөвшөөрдөггүй.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Ерөнхий сайд та, агентлагийн олон хүмүүсээ ЖДҮХС-гаас зээл авсан гэж халжээ. Тэр хүмүүсийн буруутайг хуулиар тогтоогоогүй. Гэтэл сайдуудаа оруулаад ирээч ээ гэхээр оруулж ирэхгүй байна. Төсвийн хориг хэлэлцэх үеэр яагаад хуралдаанд орж ирсэнгүй вэ?

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар: Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй бол хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гэсэн хуультай. Өөрсдөө ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн учир чөлөөлсөн.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Төсөв боловсруулах явцад аж үйлдвэрийн комбинат байгуулах санал ирээгүй. Энэ бол буруу ташаа мэдээлэл. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Би хоёр алба хашдаг. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга гэсэн. ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүстэй хариуцлага тооцож байгаа. Ёс зүйн алдаа гаргасан байна, авсан зээлүүдээ буцааж төл гэсэн шаардлага тавьсан. Зээлүүдээ буцааж төлж байна. Сайд нартай холбоотой асуудал хуулийн байгууллагаар шалгагдаж байна. Хууль зөрчсөн нь тогтоогдвол хариуцлага тооцно.

Туркийн асуудлаар улс орны аюулгүй байдалтай холбоотой асуудал байна. Хаалттай хуралдаан хийж, шаардлагатай мэдээллийг өгч болно.
 
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Засгийн газрын гишүүд хариуцлагатай асуудалд худлаа мэдээлэл өгч байна. 2019 оны улсын төсөвт тавьсан хоригийг хүлээж авахгүй гэсэн шийдвэр гарчихаад байхад Шадар сайд нь бусдыгаа битгий орж ирж гээд оруулж ирээгүй. ЖДҮХС-гаас зээл авснаа хүлээн зөвшөөрчихөөд байхад яагаад хариуцлага тооцохгүй байна вэ? 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Би Ерөнхий сайдаар томилогдохдоо нийгэмд шударга ёс тогтоох, эдийн засгийг сэргээх ажлыг хэрэгжүүлэхээ хэлсэн. Хоёр дахь ажил хэрэгжээд явж байна. Бүх зүйл сайн сайхан болно гэж байхгүй, цаг хугацаа хэрэгтэй. Улсыг эрүүл хүнсээр, эрчим хүчээр хангах, нефтийн үйлдвэртэй болгох асуудалд анхаарч ажилладаг. Энэ ажлыг хийхэд битгий хориг саад болооч гээд байгаа. Надад шалгах асуудал байна. “60 тэрбум”, тендэр, нүүрсээр баяжсан хүмүүсийн асуудал бий.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: ЗТХ-ийн сайд, ХХААХҮ-ийн сайд нар чинь өөрсдөө хүсэлтээрээ хариуцлага хүлээж, ажлаа өгсөн гэж чуулган дээр танилцуулагдсан. Гэтэл та хариуцлага тооцсон гэлээ. Өөрсдөө өргөдлөө өгсөн юм уу, та хариуцлага тооцсон юм уу?

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Өөрсдөө өргөдлөө өгөөд хариуцлагаа хүлээ гэж хэлсэн.

УИХ-ын гишүүн О.Содбилэг: Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилогдоход ард түмэнд маш их хүлээлт байсан. Гэвч тэр хүлээлт ажил хэрэг болсонгүй. ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүст хариуцлага тооцох эрх мэдэл нь танд байсан. Туркийн асуудалд Монгол Улсын Засгийн газар оролцсон уу?

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Туркийн асуудлаар холбогдох мэдээллээ хийсэн. Шаардлагатай бол хаалттай хуралдаан хийж болно. ЖДҮХС-гаас би нэг ч хүнд зээл өг гэж хэлээгүй. Зээл авсан хүмүүсийн нэр гарч байгаа. Удахгүй өөрсдийн чинь ч нэр орж ирж магадгүй.

Турктэй холбоотой асуудал төрийн нууцтай холбоотой. Би хариуцлагаас зугатаагүй. Ард түмэн энэ Засгийн газрыг тогтвортой ажиллаасай гэж хүсэж байгаа. Хэрвээ ард түмэн намайг дэмжээгүй бол би ажлаа өгөхөд бэлэн байна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хариуцлага тооцъё гэдэг үгэнд баярлаж байна. Хариуцлага тооцох гэхээр болохгүй байна гэх юм. Яг хэн үгэнд чинь орохгүй байгаа юм. Аймшигтай том мафитай тэмцэх гээд байгаа юм шиг л сошиалаар яриад байх юм. Тэмцэх гээд байгаа зүйл чинь хаана байгаа юм бэ? 
Асуудалтай сайд нараа огцруул гэсэн. Тэр асуудлын үр төлөөсийг нь ард түмэн үүрч байна. Танай намын хэрүүл төрийн хэрүүл болоод байна. Хариуцлагагүй байгаа сайдууддаа хариуцлага тооцохгүй байна. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Бид намын ажил яриагүй. Бид төрийнхөө ажлыг хийж байна. ЖДҮХС-гаас У.Хүрэлсүхийн Засгийн газрын гишүүн өөртөө болон намын нөхөддөө зээл авсан нь хов жив биш. Бид ёс зүйн, улс төрийн хариуцлага хүлээлгээд өгөөч гэж хүсэж байна. “Одооноос эхлээд та нартай бүгдтэй чинь хариуцлага тооцно” шүү л гээд байдаг хэр нь өөрийнхөө кабинетийн сайд нарт хариуцлага тооцохгүй байна. 
Засгийн газрын өргөн барьсан төсвийг УИХ батлаад өгсөн. Гэтэл төсвийг ярих гэхээр Засгийн газрын гишүүдээс нэг нь ч орж ирээгүй. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: АН Засгийн газрыг огцруулахыг дэмжинэ гэсэн байр суурьтай байгаа. Энэ бол 65 гишүүний асуудал биш болж байна. Төрийн ой санамжийн асуудал болчихоод байна. 1990 оны хувьсгал гарах үед, нийгмийн бухимдлыг дарахын тулд тухайн үеийн сэхээтнүүд оролцож явсан байдаг. Яг үүнийг өнөөдөртэй зүйрлээд харвал асар их эмгэнэлтэй байдал харагдаад байна. Өнөөдрийн явж байгаа бүх зүйл цахимаар эзэн биегүй явж байгаа нь хамгийн аймшигтай байна. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Шүүмжлэлийг сонсоно оо. Өвөлжилтийн нөхцөл байдал нэлээд хүнд өвөл болж байна. М.Энхболд, Д.Хаянхярваа, хотын дарга гурвыг огцруулах асуудал тавиад эцэст нь Засгийн газрыг огцруулах асуудал болоод дуусаж байна. Та нараас би айна гэж байхгүй шүү. 
Та нар тийм сайхан хүмүүс биш шүү. Энэ дотор хулгайч нар, наймаачид сууж байна. ЖДҮ-г зөв үедээ гаргаж ирлээ. Хаа хаанаа сургамжтай юм болсон. 

Өнөөдөр та хэд сайхан болж харагдахгүй. Би та хэдийгээ мэднэ шүү дээ. Хэн нь ямар хулгайч вэ гэдгийг чинь ч мэднэ. Би намаа цэвэрлэх цаг болсныг сайн мэдлээ. 

Энд байгаа зарим хүн МАН-ын өмнөөс дэвших эрхгүй. Зам мөрөө эртхэн хөө. Нефтийн бизнес хийж байгаа хүмүүс нефтийн үйлдвэрийг битгий унагаачих.  
Ард түмний өмчийг ш**ж байгаа хүмүүс та нар шүү.  Тийм учраас би та нарыг огцор гэсэн шаардлага тавьсан. Би энэ байр суурин дээрээ хамгаас хатуу зогсоно.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна. Үүний дараа Засгийн газрыг огцруулахыг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулна. 

16:50 2018/11/27

Байнгын хороо У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг 62.5 хувийн саналаар дэмжлээ

Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулна гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад 16 гишүүн оролцсоноос 10 гишүүн дэмжиж 62.5 хувийн саналаар дэмжлээ.

Дэмжсэн гишүүд:

  1. Н.Амарзаяа
  2. О.Баасанхүү
  3. С.Бямбацогт
  4. Ж.Мөнхбат
  5. Б.Наранхүү
  6. О.Содбилэг
  7. Д.Хаянхярваа
  8. М.Энхболд
  9. Д.Эрдэнэбат
  10. Ж.Эрдэнэбат

Татгалзсан гишүүд:

  1. Б.Жавхлан
  2. Г.Занданшатар
  3. Д.Лүндээжанцан
  4. Д.Тогтохсүрэн
  5. Н.Цэрэнбат
  6. Н.Энхболд

Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэж эцсийн шийдвэр гаргах юм.