Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

"БНХАУ-аас нүүрсний импортоо зогсоосон талаар албан ёсны мэдэгдэл ирээгүй байна"

Т.Саран, iKon.mn
2018 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Зам, тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төвөөс “Энержи ресурс”, “Тавантолгой”, “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрс таталтыг түр зогсоосон байна. Учир нь БНХАУ-ын талаас нүүрс авахгүй байгаатай холбоотой Гашуунсухайт боомтод нүүрс ачсан машинуудын дараалал 130 км хүртэл үргэлжилсэн байжээ. Гаалийн хяналтын бүсэд нүүрсийг нь буулгаад жолооч нарыг кэмп рүү нь буцаах ажлыг зохион байгуулснаар өнөөдрийн байдлаар цуваа 91 км болоод байна гэсэн мэдээллийг Автотээврийн Үндэсний Төв ТӨҮГ-аас өглөө. 

БНХАУ-ын зүгээс нүүрсний импортоо хэдий хугацаанд зогсоож байгаа талаар УУХҮЯ-наас тодруулахад "Гадаад харилцааны яаманд албан ёсны мэдэгдэл ирсэн эсэхийг мэдэхгүй байна" гэсэн бол Гадаад харилцааны яам одоогийн байдлаар албан ёсны мэдэгдэл ирээгүй байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй байгаагаа хэллээ. 

Гашуунсухайтын боомтоор өдөрт 1,000 орчим машин нэвтэрдэг бөгөөд нийт 12,000 машин нүүрс тээвэрлэж байгаа тоо байна. БНХАУ-ын хувьд ирэх оны эх хүртэл нийт нүүрсний импортоо зогсоосон талаар гаднын эх сурвалжууд мэдээлээд байгаа юм.