Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Дипломат болон албан паспорттой иргэд Мьянмар руу харилцан визгүй зорчихоор боллоо

President.mn
2013 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч нар Монгол-Мьянмарын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо. 

Дипломат болон албан паспорттой иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээрт Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, МХБНУ-ын Гадаад хэргийн сайд Уунна Маунг Луин нар гарын үсэг зурав.

Дипломат болон албан паспорттой иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Дараа нь МХБНУ-ын Ерөнхийлөгч Тейн Сейн Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүндэтгэн зоог барьж, харилцан бэлэг дурсгалын зүйл солилцлоо.

Хүндэтгэлийн зоогийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгчид зориулсан хүндэтгэлийн урлагийн тоглолт болов.