Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Гар утас хэрэглэгчдийн тоо 4.1 саяд хүрчээ

Т.Саран, iKon.mn
2018 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Шуудан, холбооны салбарын нийт орлого 2018 оны эхний  есөн сард 710.6 тэрбум, хүн амаас орсон орлого 440.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс шуудан, холбооны нийт орлого 21.4%, хүн амаас орсон орлого 8.0%-аар тус тус өссөн байна.

Харин үүрэн утас хэрэглэгчид энэ оны эхний есөн сард давхардсан тоогоор 4.1 сая болж, өмнөх оны мөн үеэс 505.5 (13.9%) мянган хэрэглэгчээр өсжээ.

Суурин утасны цэгийн тоо 320.8 мянга, кабелийн телевиз хэрэглэгчид 434.3 мянга болж, өмнөх оны мөн үеэс суурин утасны цэг 33.0 (11.5%) мянгаар нэмэгдэж, кабелийн телевиз хэрэглэгчид 24.5 (5.3%) мянгаар буурсан байна. Үүнд агаарын олон сувгийн тоон телевизийн дамжуулах үйлчилгээ буурсан нь голлон нөлөөлжээ.

Шуудангийн үйлчилгээний салбар 2018 оны эхний есөн сард 1.1 сая ширхэг бичиг, захидал, 541.4 мянган ширхэг илгээмж, 4.4 сая ширхэг тогтмол хэвлэлийг хэрэглэгчдэд хүргэсэн байна.

 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо