Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан нээлттэй сонгон шалгаруулалтын дүн, тус зөвлөлийн санал дүгнэлтийг үндэслэн Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Ганбаатарын Билгүүнийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилжээ.
Засгийн газрын шийдвэрийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны хамт олон болон тус яамны харьяа агентлаг, байгууллагын удирдлагуудад танилцууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!