Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана

Т.Саран, iKon.mn
2018 оны 11 сарын 14
iKon.MN

Blue Sky зочид буудалд

08:30 цагаас "Монгол Улсад умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг үзлэгийг сайжруулах арга зам" хэлэлцүүлэг болно.

ШУТИС-ийн төв номын сангийн 604 тоот хурлын танхимд

09:00-16:00 цагийн хооронд БСШУСЯ-ны харьяа "Инженер, технологийн дээд боловсрол" төслийн хүрээнд Япон Улсад магистр, докторт суралцсан судлаачид маргааш өөрсдийн хамгаалсан сэдвийг олон нийтэд таниулах, шинжлэх ухааны ололт амжилтын практик ач холбогдлыг нэмэгдүүлэх зорилгоор нээлттэй илтгэл хэлэлцүүлэг болно.

Туушин зочид буудалд

09:30 цагаас "Монгол улсын эрсдэлийн форум 2018" арга хэмжээ болно.

Holiday inn зочид буудалд

09:30-17:00 цагийн хооронд Монголын төрийн бус өмчийн сургуулиудын улсын Гуравдугаар чуулган болно.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудал хуралдана

09:30 цагаас Хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцэнэ.

НЗДТГ-ын А зааланд 

10:00 цагаас Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана. Хуралдаанаар "Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай" 2018 оны 119-р тогтоолын хэрэгжилтийн байдал, Нийслэлийн иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай хэлэлцэнэ.

Монголбанкны байранд

10.00 цагт Инфляцын төлөв байдлыг танилцуулна.

Улиастайн шинэ эцэст

10:30 цагаас Лантуун дохио ТББ Улиастай, Шар хадны эцэст Ид шидийн орон 2 төвийг барих болсон. Өнөөдөр санхүүжилтийг гардуулах ёслолын үйл ажиллагаа болно.

Пума Империал зочид буудалд

11:00 цагаас “Хүний эрх, хөгжлийг дэмжих нь” үндэсний IV зөвлөгөөний зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

MN-Мэдээллийн төвд

11.00 цагаас Монголын нэгдсэн их хөдөлгөөн, “Гонгоржав Бошигт сан”, “МоАХ-ны анхдагчдын зохицуулах зөвлөл”-өөс цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.

Монгол Улсын Их Сургуулийн номын сан 502 тоотод

14:00 цагаас Залуусын санаачлан зохион байгуулж байгаа "Парламентын ардчилал-Тусгаар тогтнол-Засаглал-Эдийн засаг-Улс төр" сэдэвт хэлэлцүүлэг болно.

Өнөөдөр ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн болон Хэл зохиолын хүрээлэнгүүд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна.