2019/08/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,671.55₮
B30
УЛААНБААТАР
23°
|
13°
B30
УЛААНБААТАР
17°
|
11°
B30
УЛААНБААТАР
16°
|
03:00
S26
11°
04:00
S26
10°
05:00
S26
10°
06:00
S26
10°
07:00
S26
11°
08:00
S26
12°
09:00
S30
13°
10:00
S30
16°
11:00
S32
18°
12:00
S32
20°
13:00
S32
21°
14:00
S32
22°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Баделхан: “Улсын төсвөөс санхүүжих орон сууцны хөнгөлөлттэй зээлийн журам”-ыг ЗГ-т өргөн барих гэж байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 11 сарын 13
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Ипотекийн зээл олголтын байдал, цаашид авах арга хэмжээ"-ний талаарх Барилга, хот байгуулалтын сайдын мэдээллийг сонслоо.

Барилга, хот байгуулалтын яамнаас “Улсын төсвөөс санхүүжих орон сууцны хөнгөлөлттэй зээлийн журам”-ыг боловсруулж, Засгийн газарт өргөн барих гэж байна. Уг журмаар ипотекийн зээлийг анх удаа авах гэж байгаа иргэд, гэр хорооллын өрхийг орон сууцжуулах, ашиглалтын хугацаа дууссан орон сууц, амины орон сууцаа инженерийн шугам сүлжээнд холбоход иргэдийг бодлогоор дэмжихээр тусгажээ.

Өнгөрсөн жилийнхтэй адил 10 мянган иргэн ипотекийн зээлд хамрагдана

Гэрэл зургийг mpa.mn

БХБ-ын сайд Х.Баделхан:

2008 оноос “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам” батлагдан хэрэгжиж байна. 2008-2012 оны хооронд 42,6 мянган иргэн ипотекийн зээлийн журмын дагуу орон сууц авсан. 2013-2016 оны хооронд 76 мянган иргэн орон сууц худалдан авсан байна.

2016 оноос Монгол Улс эдийн засгийн хямрал, хүндрэлийн улмаас ОУВС-ын “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсан  тул ипотекийн зээлийн санхүүжилтийн хэмжээ буурсан.

ОУВС 2019 оноос эхлэн ипотекийн зээлийн хөтөлбөрийг цаашид Засгийн газрын мэдэлд шилжүүлэх шаардлагатай гэж үзсэн.

2017 оны улсын төсвөөс 111.0 тэрбум төгрөг, 2018 онд 120 тэрбум төгрөгөөр ипотекийн хөтөлбөрийг санхүүжүүлсэн.

Ипотекийн зээл  нь улсын төсөв, Монголбанк, арилжааны банк гэсэн гурван эх үүсвэрээс санхүүжиж байгаа.

2018 оны эхний 10 сарын байдлаар арилжааны банкны эх үүсвэрээс 248.4 тэрбум төгрөгөөр 3,798 иргэнд зээл олгосон бол Монголбанкны эргэн төлөлт, улсын төсвөөс 236 тэрбум төгрөг гаргаж 3,578 иргэн орон сууцтай болжээ. Энэ оны эхний 10 сарын байдлаар хөтөлбөрийн зээлийн санхүүжүүлтэд 448.4 тэрбум төгрөг гаргаж, 7,300 иргэн орон сууцтай болсон. Оны эцэс гэхэд энэ тоо  нэмэгдэж, өнгөрсөн жилийнхтэй адил 10 мянган иргэн ипотекийн зээлд хамрагдана гэж үзэж байгаагаа салбарын сайд танилцуулгадаа онцолж байлаа.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Д.Эрдэнэбат, М.Оюунчимэг, Б.Баттөмөр, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, О.Баасанхүү нарын зүгээс ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг хэрхэн нэмэгдүүлэх, зорилтод бүлгийг орон сууцжуулах талаар баримталж байгаа бодлого, ипотекийн зээлийн хүүг бууруулах боломж байгаа эсэхийг тодруулахад

Ипотекийн зээлийн эрэлтийг хангаж, хүртээмжийг нэмэгдүүлсний дараа зээлийн хүүгийн хувийг багасгах алхмыг хийж болно

Гэрэл зургийг MPA.mn

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

ОУВС-аас ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2019 оноос эхлэн Засгийн газрын мэдэлд шилжүүлэх шаардлагатай гэж үзсэн. Гэвч өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлын улмаас Засгийн газар энэ асуудлыг хүлээн авч, шийдвэрлэх боломжгүй тул Монголбанк 2008 оноос хэрэгжүүлж байгаа уг хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр болоод байгааг онцлов.

Мөн тэрбээр, өнөөдрийн байдлаар Монголбанк ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс 200 тэрбум төгрөг, Засгийн газраас 110 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийснээр сардаа 30 тэрбум төгрөг арилжааны банкуудад очно. Монголбанк зээлийн хүүгээ 4 байсныг 1 хувь болгосноор арилжааны банкны санхүүжилтийн эх үүсвэр хямдарна. Ингэснээр арилжааны банкууд ипотекийн зээлийн эх үүсвэрээ нэмэгдүүлж 200 тэрбум төгрөгт хүргэвэл сардаа 50-60 тэрбум төгрөгийн ипотекийн зээл гарч, зээлийн хүртээмж нэмэгдэх юм гэж байлаа.

Түүнчлэн ипотекийн зээлийн эрэлтийг хангаж, хүртээмжийг нэмэгдүүлсний дараа зээлийн хүүгийн хувийг багасгах алхамыг хийж болно гэв.

Барилга, хот байгуулалтын яамнаас “Улсын төсвөөс санхүүжих орон сууцны хөнгөлөлттэй зээлийн журам”-ыг боловсруулж, Засгийн газарт өргөн барих гэж байна. Уг журмаар ипотекийн зээлийг анх удаа авах гэж байгаа иргэд, гэр хорооллын өрхийг орон сууцжуулах, ашиглалтын хугацаа дууссан орон сууц, амины орон сууцаа инженерийн шугам сүлжээнд холбоход иргэдийг бодлогоор дэмжихээр тусгасан гэдгийг салбарын сайд Х.Баделхан онцлов.

Өнгөрөгч тавдугаар сард Барилга, хот байгуулалтын яамнаас ипотекийн зээлээр орон сууц авах хүсэлт гаргасан иргэдийн дунд судалгаа хийхэд нийслэлд урьдчилгаа 30 хувиа төлөөд зээлд хамрагдах 33 мянга, орон нутагт 14 мянган  иргэн байгаа аж. Иймд ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд тогтоолын төслийг боловсруулжээ.

Ингээд Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувийн саналаар дэмжлээ.

x