Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Сөүл хотын захиргаа зорчигч авахаас татгалзсан таксины жолооч нарыг хатуу шийтгэж эхэлнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 15-наас эхлэн Сөүл хотын захиргаа зорчигчдод үйлчлэхээс татгалзсан таксины жолооч нарыг хатуу шийтгэх арга хэмжээ авч эхлэхээ өнөөдөр зарлажээ.

Ингэхдээ хоёр жилийн хугацаанд гурван удаа үйлчлэхээс татгалзсан жолооч нарын болон харгалзах такси компанийн үйлчилгээ үзүүлэх эрхийг хураах арга хэмжээ авах гэнэ.

Сүүлийн гурван жилийн хугацаанд такситай холбоотой иргэдээс ирсэн гомдлуудыг үйлчлэхээс татгалзсан асуудал тэргүүлж байгааг Сөүлийн захиргаа мэдээлжээ.

Ганц удаа татгалзсан тохиолдолд ч шийтгэлгүй өнгөрөхгүй, 10 өдөр үйлчилгээнд явах эрхээ түдгэлзүүлэх юм байна.

Өмнө нь зарим дүүргийн хэмжээнд хэрэгждэг байсан энэ шийтгэлийн тогтолцоог одоо хот даяар нэвтрүүлэхээр болж байгаа гэнэ.

Хотын захиргаа энэ онд багтааж таксины эхлэх үнийг 3,000 воноос 3,800 вон болгож нэмэгдүүлэхээр төлөвлөөд байгаа. Тиймээс үнэ дагаж чанар сайжрах ёстой гэж үзээд ийм хатуу арга хэмжээ авч байгаа ажээ.

Зорчигчид тухайн таксины жолооч үйлчлэхээс татгалзсан болохыг дуу, дүрсний бичлэгээр баримт болгон хотын захиргаанд гомдоллох ёстой болсон байна.

 

Эх сурвалж: Korea Herald

 

Зураг
13 | 18 | 18 цаг