Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

“Шуудангийн салбарын зохицуулалт- 2018” зөвлөгөөн өнөөдөр болно

ikon.mn
2018 оны 11 сарын 14
iKon.MN
 

Харилцаа холбооны зохицуулах хорооны Шуудангийн зохицуулалтын газраас “Шуудангийн салбарын зохицуулалт-2018” сэдэвт төр, хувийн хэвшлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид оролцсон зөвлөгөөнийг  2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр буюу өнөөдөр Улаанбаатар хотноо Бишрэлт зочид буудлын  “Даймонд танхим”-д зохион байгуулах гэж байна.

Зөвлөгөөнөөр цахим худалдааны хотын хүргэлтийн сүлжээний дэд бүтцийн асуудал, газар шуудангийн илгээмж, гаалийн хяналтын бүс зэрэг тулгамдсан асуудлуудаар хэлэлцэн шийдлийг олохыг зорьж байна.  Тус хорооноос шуудангийн салбарын бодлого зохицуулалт, хөгжлийн чиглэлээр 2004 оноос эхлэн жил бүр  зөвлөгөөн, форумыг зохион байгуулж иржээ.

“Шуудангийн салбарын зохицуулалт-2018” зөвлөгөөний  хөтөлбөр

2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр, Лхагва гараг

 

1 Зочид, төлөөлөгчдийг угтан авах 08:30-09:20

2

Зөвлөгөөний нээлт:

Г.Чинзориг 

Харилцаа холбооны зохицуулах хороо, Дарга

Д.Батбаяр

ХХМТГ, Харилцаа холбоо,шуудангийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга 

 

09:20-09:25

09:25-09:30

3

Дурсгалын зураг авахуулах (Бишрэлт зочид буудал, Даймонд танхим)    

09:30-10:00

4

Шуудангийн салбарын зохицуулалт

П.Цэрэнням 

ХХЗХ-ны Шуудангийн зохицуулалтын газрын дарга

10:00-10:20

5

Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаа

Б.Цэцэндаваа

ХХЗХ-ны Шуудангийн зохицуулалтын газрын мэргэжилтэн

10:20-10:40

6

Шуудангийн хаягжилт, нэгдсэн код

Д.Үүрцайх 

ХХЗХ-ны Шуудангийн зохицуулалтын газрын мэргэжилтэн

10:40-11:00

7

Цайны завсарлага ( Бишрэлт зочид буудал, Даймонд танхим)    

11:00-11:20

8

Монгол улсын шуудангийн үндсэн сүлжээний хэтийн төлөв

Д.Баттулга

Монгол шуудан ХК-ийн Стратеги төлөвлөлтийн газрын захирал

 

11:20-11:40

9

Монгол Улсын шуудангийн үндсэн сүлжээний менежмент бизнесийн орчныг сайжруулах нөхцөл боломжийн тухай

Ph.D Ж.Баатархүү

МУ-ын Зөвлөх инженер, МХХТС-ын ШУТЗ-ийн гишүүн

11:40-11:55

10

Монгол дахь буухиа шуудангийн үйлчилгээнд тулгамдаж буй асуудлууд

Н.Энхриймаа  Туушин ХХК –ийн дэд захирал (FedEx&TNT)

 

11:55-12:15

11

Гааль-Гадаад худалдааг хөнгөвчлөх асуудал

Б.Мягмар ГЕГ, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын дарга

12:15-12:35

12

Асуулт, хариулт

12:35-13:00

13

Үдийн зоог  (Бишрэлт зочид буудал Embassy ресторан)    

13:00-14:00

14

Ачаа тээвэр, хүргэлтийн дижитал шилжилт

Ч.Машаа  

www.А-В.mn ачаа тээврийн нэгдсэн системийг үүсгэн байгуулагч

14:20-14:20

15

Хэлэлцүүлэг-1: Шуудангийн хүргэлт - хотын хүргэлт

Хүргэлтийн үйлчилгээний өртөг зардал, үнэ тарифийн асуудал хотын хүргэлт 

Модератор:

Д.Ариунболд ХХЗХ-ны Зах зээлийн судалгаа, шинжилгээний хэлтсийн дарга

Ю.Баярсайхан ХХЗХ-ны ШЗГ-ын ахлах мэргэжилтэн

 

14:20- 15:30

16

Цайны завсарлага (Бишрэлт зочид буудал, Даймонд танхим)     

15:30-15:50

17

Хэлэлцүүлэг-2: Газрын шуудан, шуудангийн илгээмж- гаалийн хяналтын бүс

Газрын шуудан, шуудан-логистик-ачаа тээвэр, цахим бүртгэл,цаасгүй худалдаа г.м

Модератор:

А.Эрдэнэбулаг  ХХЗХ-ны Захиргааны удирдлагын хэлтсийн дарга

Ю.Баярсайхан   ХХЗХ-ны ШЗГ-ын ахлах мэргэжилтэн

 

15:50-17:20

 

Зөвлөгөөний хаалт:

17:20-18:00

ШУУДАНГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР