Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх: Монголын ардчилал, эрх чөлөөнд хамгийн тохирсон тогтолцоо бол ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

- Төрийн их цэвэрлэгээ эхэлсэн гэдгийг албан ёсоор хэлье -

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдэгдэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/2210881359235594/

Түүний ярьсан зүйлийг тоймлон хүргэвэл:

У.Хүрэлсүх "13 аймгаар явж ажиллалаа. Ард түмэн маань надаас хоёр зүйл хүсэж байгаа.

Нэгдүгээрт, нийгэмд шударга ёсыг бий болгож өгөх.

Хоёрдугаарт,  Надад хоёр сонголт байна. Нэг бол амь насаа үл хайхран ард түмнийхээ төлөө ажиллах, эсвэл бууж өгөх. Би нэг дэхийг нь сонгоно. 

Энэ МАНАН гэх бүлгийг зайлуулах цаг болсон гэдгийг би өөрийн яс махаар мэдэрлээ. Ийм олигарх бүлэгтэй Ерөнхий сайд би тэмцэж байна. Заримдаа миний хүч хүрэхгүй байна.

Би УИХ-ын дарга М.Энхболдыг ажлаа өг гэсэн. Тэр 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Тэр бол эвлүүлэг биш, Энхболдын яриа мөн. 

Би Хаянхярвааг огцруулах шаардлага тавьсан. Огцруулсан.

Одоо би Улаанбаатар хотын даргыг огцор гэсэн шаардлага тавьсан. Өнөөдөр хэлэлцэж байгаа. 

Энэ гурван шаардлагыг тавьсны төлөө Засгийн газрыг огцруулах гэж байна. М.Энхболд бид хоёр хар багын найзууд. Гэхдээ би өнөөдөр найзаа сонгох уу, эх орноо сонгох уу гэсэн хоёр зүйлтэй тулгарсан. Би эх орноо л сонгоно.

 

Төрийн их цэвэрлэгээ албан ёсоор эхэлсэн. Би төрөө цэвэрлэх ёстой хүн мөн. Надад хүч тэнхээ, эрх зүйн орчин дутагдаж байгаа. Гэхдээ би одоо бас намаа цэвэрлэх хэрэгтэй болсон байна.

Миний энэ тэмцэл цаашдаа улам хатуу болох болно. 

Үүнээс цааш газар үгүй гэдэгтэй адил, үүнээс цааш хугацаа алга. Би Монголын ардчиллыг парламентын засаглал аварна гэж боддог хүн.

Монголын ардчилал, эрх чөлөөнд хамгийн тохирсон тогтолцоо бол ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛ.

ЖДҮ-ээс зээл авсан хүмүүст хариуцлага тооцож байгаа. Би намын даргын хувьд хүмүүстээ хоёр шаардлага тавьсан. Ард түмнээсээ уучлал гуйж, авсан зээлээ эргүүлж төл гэсэн. Цаашид шилэн нээлттэй санг бий болгоно.

Би намын даргын хувьд цаашдаа МАНАН бүлэглэлтэй хатуу тэмцэнэ. Шударга бус зүйлтэй бид тэмцэх ёстой. Алтанхуяг сайдын ярьж байсан шударга бусын хонгил үнэн юм байна. Энэ хонгилоор би өөрийн биеэр явж байна. 

 

Удахгүй Тусгаар тогтнолын баярын өдөр болох гэж байна. Энэхүү баяраа бүгд сайхан өнгөрүүлээсэй гэж хүсэж байна.

Ард түмэн маань асар их бухимдалтай байна. Гудамж талбайд гарахад ч бэлэн байна. Гэхдээ би битгий ийм зүйл болоосой гэж хүсэж байна.

Улаанбаатар хотыг цэвэр усаар хангах ажил шийдэгдсэн. Тавантолгой улстөрийн гацаанаас гарсан. Автозамаа барьж байна, удахгүй сайхан замууд баригдана. Ирэх жил усан цахилгаан станцууд баригдана. Мөн Монгол төгрөгөөр шатахуунаа худалдан авдаг болно.

Нэг жилийн дотор бид тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Энэ том ажлууд хийгдэхийн тулд шударга ёс маш чухал байна. 

 

УИХ-ын дарга бол маш өндөр албан тушаал. Би М.Энхболд гэдэг хүнийг эрх мэдлээс нь салгах гээд байгаа юм. Энэ хүнийг үтэр түргэн өөрчилж, эрүүл хүнийг тавьж байж эрүүл төр үүснэ" гэв.

Мөн тэрбээр өнгөрсөн Ням гарагт Тусгаар тогтнолын ордонд 400-500 хүнтэй уулзаж тэдний зохион байгуулах гэж байсан жагсаалыг зогсоосон тухай мэдээллээ. 

 

Гэрэл зургийг:  MPA.mn