Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Бельгийн хаан аснаас эцэг тогтоох шинжилгээ авахаар болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг

2013 онд хаан ширээгээ залгамжлуулж өгсөн Бельгийн хаан Альберт II 1960-аад оны үед гэр бүлээс гадуур нэгэн бүсгүйтэй дотно харилцаанд орж хүүхэдтэй болсонд сэжиглэгдэж байна.

Брюссель хотын давж заалдах шатны шүүх 84 настай хааны шүлснээс шинжилгээ авч, 50 настай зураач Делфин Боэлын эцэг мөн эсэхийг тогтоох шийдвэр гаргажээ.

Хэрвээ Боэл хүүхэд нь мөн бол тэр эзэн хааны хөрөнгөнөөс албан ёсны гурван хүүхдийнх нь хамт хуваалцах юм. Альберт II нь Итали гаралтай хатан Паулатайгаа хамт гурван хүүхэд төрүүлж, өсгөжээ.

Эзэн хаан асны өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг дахин давж заалдах боломжийг судлана гэж мэдэгдсэн байна. Арав гаруй жилийн өмнө эцэг, хүүгийн маргаан анх дэгдсэн цагаас хойш Альберт II хууль бус хүүгээ хүлээн зөвшөөрөлгүй няцаасаар байгаа.

Альберт II хаан эрүүл мэндийн шалтгаанаар 2013 онд хаан ширээнээсээ буусан юм. Түүний эцэг Леопольд III дайны үед Нацистуудад бууж өгснийхөө төлөө Британий ерөнхий сайд Уинстон Черчильд шүүмжлүүлж байсан нэгэн.

Боэлын эх Сибилле де Селис Лонгшампс 1966-1984 оны хооронд эзэн хаантай янаг амрагийн холбоотой байснаа саяхан телевизийн нэвтрүүлгээр ярьсан юм.

Альберт хаан 1970-аад оны үед гэр бүлийн амьдрал нь хямралд орж байсныг хүлээн зөвшөөрдөг ч хүүхэдтэй болсноо эрс няцаадаг.

Делфин Боэл хаан эцэгтээ хүлээн зөвшөөрөгдөхийг 5 жилийн турш хүлээж байгаа юм. 

 

Эх сурвалж: The Guardian