Нийслэлийн прокурорын газраас ЖДҮХС-аас зээл олгосон албан тушаалтныг шалгуулахаар хэрэг нээж, АТГ-т шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл өчигдөр орой АТГ-аас ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, ЖДҮХС-ийн захирал, сангийн ерөнхий нягтлан бодогч, бичиг хэргийн ажилтан нарын дөрвөн хүнийг саатуулжээ.
Уг асуудалтай холбоотойгоор яг одоо АТГ-т ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг байцаалт өгч байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!