Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Англи хэлээ "ХИЙЖ" эхлэх давалгаа орон даяар эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 11 сарын 1
Сурталчилгаа
 

Төгс АНГЛИ ХЭЛ-тэй болмоор байна уу? Хэн нэгэнд найдах биш, зүгээр л "ХИЙХ" цаг болжээ. Аливаа зүйлийг зуршил болгоход 1 сар л шаардагддаг байна. Тэгвэл, манай ихэнх залуусын хэл сурахдаа алддаг зүйл болох өөрийгөө шахаж, өдөр бүр хэлээ давтах цаг гаргаж чаддаггүй асуудлыг "BRIGHTON ENGLISH SPEAKING CENTER" маш сонирхолтой онлайн challenge хэлбэрээр зохион байгуулахаар болжээ. Хэл гэдэг заалгахаас гадна, тодорхой цаг гаргаж, давтаж, хийж байж л сайжирдаг зүйл тул өөрийнхөө хүссэн хэмжээнд цаг гаргаж чадахгүй байгаа залуус энэ давалгааг заавал нэг сонирхоод үзээрэй.

Энэхүү 30 хоногийн сорилтод оролцсоноор та Англи хэлний үндсэн 5 чадвар буюу унших, бичих, яриа, сонсгол мөн үгийн сан гэсэн чадваруудад төвлөрч өдөр бүр даалгавар гүйцэтгэх юм. Хамгийн гоё нь, нийт оролцогчид нь энэ 1 сарын хугацаанд өдөр бүр хэлээ сайжруулахаас гадна зүгээр л цагтаа даалгавраа оруулсныхаа төлөө олон байгууллагуудын 10-30%-н эрхийн бичгүүд болон БООЦООНЫ мөнгөн дүн хувааж авах маш сонирхолтой болзолтой байна.

 

Англи хэлний ярианы чадвар буюу зөвхөн практик дээр тулгуурлаж сургалтаа явуулдаг “Brighton” сургалтын төв нь энэхүү давалгааг 5 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийнх нь өмнөх сорилтуудаас хамрах хүрээ болон агууллагын хувьд илүү өргөн цар хүрээтэйгээр явагдаж байгааг онцолжээ.

Ингээд Англи хэл сурч байгаа зорилго нэгт залуусын хувьд нэг сумаар олон туулай буудах энэ сайхан боломжийн тухай тэдний Facebook хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авч, амжиж бүртгүүлээрэй.

CHALLENGE_ТУХАЙ_ТОВЧХОНООР

За ингээд эхэлье. Бүх зүйл маш амархан. Энэ challenge-д оролцсоноор үндсэндээ та 1 сарын хугацаанд өдөр бүр Англи хэлний даалгавар гүйцэтгэнэ. Бид даалгаврыг тавина, та гүйцэтгэнэ.

Даалгавраа та 40 хүнтэй хаалттай FB группт авч, мөн гүйцэтгэнэ. Хэрэв та олон хүний дунд оролцох хүсэлгүй бол бид танд имэйлээр ганцаарчлан оролцох бас боломж бэлдсэн шүү. Ямар ч гэсэн танд өдөр бүр аз жаргалын даалгаврууд очих болно.

 

Харин даалгаврын хувьд VOCABULARY, LISTENING, READING & WRITING, SPEAKING гэсэн Англи хэлний 5 үндсэн чадваруудад төвлөрч бодитой үр дүн гаргах маш өгөөжтэй даалгавруудыг бид илгээх болно. Ингэхдээ 7 хоног бүр нэг чадвар дээр төвлөрнө.

Манай challenge-н оргил хэсэг бол яахын аргагүй БЭЛЭГ бас БООЦОО. Та даалгавраа яг цагт нь оруулж явсаар 1 сарын дараа танд нийт бооцооны мөнгө хувааж найрлах болон манай хамтран ажиллагч байгууллагуудын 10-30%-н эрхийн бичгийн эзэд болох боломж нээгдэнэ. Татгалзах аргагүй санал байгаа биз? 

Аа мөн, та миний түвшин хүрэх болов уу яах бол гэж санаа зоволтгүй. Учир нь бид 2 өөр төрлийн түвшин бэлдсэн тул та өөрийн таарах түвшинд оролцох боломжтой.

ЗА ИНГЭЭД, хамтдаа Англи хэлээ давтаж байгаа, шалгалтанд бэлдэж байгаа найз нөхдөө энэ сайхан боломжид уриалж хамтдаа оролцоорой. Та олуулаа оролцох тусам хураамжийн үнэ буурна шүү.

 

ХУРААМЖ: /Бүртгүүлэх найзуудын тооноос хамаараад/
FB группт оролцох: 20,000₮-30,000₮ 
Имэйлээр оролцох: 40,000₮-50,000₮

ХУГАЦАА
Бүртгэл 11 сарын 11-ныг дуустал явагдаад 12-ны ДАВАА гарагт эхэлнэ

Бүртгүүлэх холбоос: https://bit.ly/2yqDrfR

ЖИЧИЙН_ЖИЧ: 3 болон 4-р шатанд өгөх байгууллагуудын 10-30%ийн шагналын сонголтыг түрүүлж бүртгүүлсэн дарааллаар сонгох эрхтэй болох тул та түрүүлж бүртгэлийн хураамжаа төлж баталгаажуулаад, дуртай байгууллагынхаа эрхийг бусдаас өмнө сонгоорой! 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛЛИЙГ:  https://www.facebook.com/events/1939285603032081/

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.