Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Монголдоо Францын арьс, гоо заслын шилдэг технологийг нэвтрүүлнэ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 11 сарын 1
Сурталчилгаа

Арьс, гоо заслын салбарт тэргүүлэгч “Beau Monde” эмнэлгийн захирал С.Пагам-Орлом дэлхийн хэмжээний “Miss TheGlam” тэмцээний шүүгчээр ажиллаад иржээ. Түүнтэй аян замын сонин сайхан болон арьс, гоо заслын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал сэдвээр ярилцлаа.


 

- Явсан хүнээс үг сонс гэдэг. Монакод зохион байгуулагдсан “Miss TheGlam” тэмцээний шүүгчээр ажиллаад иржээ. Их бахархалтай сонсогдож байна?

- Монте Карло буюу Монако нь Францын газар дундын тэнгистэй залгаа үзэсгэлэнтэй сайхан хот гэдгийг хүн бүр мэдэх байхаа. Каннын кино наадам, Формула авто машины уралдаан зэрэг томоохон наадам, уралдаан энд зохион байгуулагддагаараа алдартай. Монакогийн “The Glam” хэмээх өндөр зэрэглэлийн сэтгүүлийн газраас  2016 оноос эхлэн Миссийн тэмцээнийг санаачлан зохион байгуулах болсон. Энэ жил тэмцээн нь 3 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Miss TheGlam-д Европын холбооны улсын сайхан бүсгүйчүүд оролцдог ба оролцогчид нь гэр бүлтэй, хүүхэдтэй байж болдгоороо бусад тэмцээнээс онцлог. 20-35 насны төрөл бүрийн мэргэжилтэй, салбартаа амжилттай яваа эмэгтэйчүүд оролцдог. Бүсгүй хүний дотоод сэтгэл, гоо үзэсгэлэнг илэрхийлэх зорилготой тэмцээн юм.

2016 онд зөвхөн Европын улсуудаас миссүүдээ урьж, шилдэг 30 бүсгүйг сүүлийн шатанд шалгаруулдаг байсан бол 2017 оноос эхлэн Ази бүсгүйчүүдийг оролцуулж эхэлсэн. Манай орны хувьд 2017 оны миссээр Азийн топ модел Оюунгэрэл оролцож, шилдэг 2-т шалгарч байсан бол сая Баярцацрал маань бас амжилттай оролцож 3 дугаар байр эзэллээ. Миссийн тэмцээнийг ивээн тэтгэж буй байгууллагууд бүсгүй хүний гоо сайхныг илтгэх, түгээх, дан ганц тухайн улсад биш дэлхий нийтэд гоо сайхны салбар хэрхэн хөгжиж байна, ямар хандлагатай байгааг харуулдаг. Бид энэ тэмцээнд ивээн тэтгэгч байгууллагаар оролцохоос гадна Монгол улсынхаа өв соёлыг сурталчилах, гоо сайхны салбарт дэлхийтэй эн зэрэгцэн явж буйгаа харуулахыг зорьсон. Мөн энэхүү том тэмцээний шүүгчээр ажилласан нь нэр төрийн хэрэг байлаа. Хажуугаар нь бид Францын шилдэг эмнэлэг болох “Lazeo” эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зураад ирсэн.

 

- Олз омог дүүрэн яваад иржээ. Гоо сайхны салбарын хөгжил дэвшлийн талаар бас шинэ соргог мэдээлэл ихтэй ирсэн байх аа. Орчин үеийн арьс гоо заслын салбарын хөгжил хүмүүст ямар боломжийг олгож байгаа вэ?

- Арьс гоо заслын салбар хөгжихийн хэрээр бид өөрсдийгөө мөн боловсруулж, хөгжүүлэх шаардлага үүсч байна. Бараг нэг өглөө сэрэхэд л хүний арьсны эсийн түвшинд үйлчилдэг, хөгшрөлтийн эсрэг мэсгүй хийгддэг гээд шинэ технологиуд гараад ирсэн байдаг. Ийм дэвшилтэт технологи дээр суурилсан үйлчилгээнээс богино хугацаанд чанартай үр дүн гардаг давуу талтай.

Өмнө нь хүмүүс арьс унжиж сулрах асуудлыг зөвхөн мэс заслын аргаар шийдэж, бидний ярьж сурснаар “татуулдаг” байсан. Улмаар өөрт зохиогүй, байнгын эмзэглэлтэй хэцүү болсон хүмүүс их олон байдаг. Ийм тохиолдолд эргээд арьсыг арчилж тордсон ч гэлээ арилшгүй сорвитой болох нүүрний хэлбэр өөрчлөгдөх зэрэг сөрөг нөлөөтэй . Цаашлаад сэтгэл санаа болон эдийн засгийн хувьд хохироод хоцорсон жишээ их бий.  

Одоо цагт дэвшилтэт технологийн мэсгүй гоо сайхны эмчилгээ, үйлчилгээнүүдийг арьс гоо заслын салбарт эрчимтэй нэвтрүүлж байна. Энэ нь аюул багатай, олон давтамжтай хийлгэж болдог давуу талтай. Түүнчлэн удаан хугацаанд залуу төрхөө хадгалах боломжийг олгодог.  

Үүнээс гадна инновацийн шилдэг тарилгууд ч нэвтэрч байна. Орчин үеийн ийм тарилга нь өвдөлтгүй, арьсны эсийн түвшинд хүрч үйлчилдэг, үр дүн барилт удаан зэрэг маш олон давуу талтай. 

 

- Тэгвэл Монголын арьс, гоо заслын салбарын нөхцөл байдал ямар байна?

- Монголд гоо сайхны салбарыг одоогоос 5-10 жилийн өмнө гоо сайхны салон гэдэг утгаар нь түгээмэл ойлгодог байсан. Тухайн үед хүмүүс ядарсан үедээ салон ороод нүүрээ илүүлэх, амрах гэсэн ойлголттой байсан бол 5 жилийн өмнөөс арьс, гоо заслын салбарын эмнэлгүүд эрчимтэй хөгжиж эхэлсэн. Эмнэлгийн үйлчилгээ авахын тулд бид эхлээд эмчид үзүүлээд эмчийнхээ заавраар тодорхой хугацаанд, тусгай системтэйгээр эмчилгээ хийлгэдэг. Гоо сайхны салонд бол нэг удаа ороод арьсаа амраах ч юм уу, алжаал тайлах зорилгоор ордог. Харин салонд тариа, зүү хатгуур болон ямар нэгэн байдлаар арьс салстыг гэмтээх цочроох эмчилгээ, үйлчилгээг авч болохгүй. Ийм үйлчилгээг эрүүл мэндийн яамаар зөвшөөрөгдсөн мэргэжлийн эмнэлэгт, эмчийн заавраар авах ёстой.

Нөгөө талаар манайд мэргэжлийн байгууллагуудын хяналт шалгалт сул байна. Монгол улсын эрүүл мэндийн яаманд бүртгэлгүй мэр сэр газрууд хугацаа, хадгалалтын горим зөрчигдсөн тарилга хийдэг нь нууц биш. Ингэснээр хэрэглэгчийн арьс гэмтэх цаашлаад B, C вирус, янз бүрийн халдварт өвчин авч хохирдог. Гоо сайхан болох гэж яваад насаараа эдгэшгүй өвчин авах ч эрсдэл байгааг анхаарах ёстой. Тиймээс бид Арьсны холбоо, МХЕГ болон төрийн бус байгууллагуудтай хамтран ирэх жилээс гоо заслын эмнэлгийн стандарт ямар байх ёстойг таниулах зорилготой ажлууд зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.

- Бид сошиал сувгаар мэдээлэл хараад л өөрсдөө сонгоод үйлчилгээ хийлгэчихдэг. Энэ зөв үү?

- Энэ бол буруу. Арьс, гоо заслын салбар эрчимтэй хөгжиж үүнийг дагаад шинэ эмнэлгүүд ч ихээр нээгдэж байна. Энэ дунд албан ёсны зөвшөөрөл бүртгэлтэй нь цөөхөн, бүртгэлгүй нь олон. Гэвч хүмүүс олон нийтийн хэрэгсэл, сошиал сувгаас аль нь мэргэжлийн болон мэргэжлийн бус гэдгийг ялгаж салгахад төвөгтэй байдаг нь анзаарагддаг. Тухайн хүний арьсны  онцлог, эрүүл мэндийн байдал, ажлын нөхцөл зэргээс хамааран хүн хүнд хийх эмчилгээ өөр. Эмчтэйгээ урьдчилан ярилцаж, зөвхөн өөрт тохирсон программыг гаргуулах хэрэгтэй.

Ингэснээр хэрэглэгч эдийн засаг болон цаг хугацаагаа хэмнэнэ, эрсдэлээс өөрийгөө хамгаална, өөрт таарсан эмчилгээ хийлгэснээр богино хугацаанд хүссэн үр дүнг авах боломжтой. Хамгийн гол нь баттай эх сурвалжаас үнэн бодит мэдээлэл авах хэрэгтэй. Сошиалаар явж буй гоё зурганд итгэж стандартын бус газарт очсоноор нөхөж баршгүй эрсдэлд орох тохиолдол гараад байна уу даа гэж хардаг.

- Хүний нүүр бол гоо сайхны толь нь байдаг. Тэгвэл бид өөрсдийгөө хэрхэн сая дурдсан эрсдэлээс хамгаалах ёстой вэ?

- Хамгийн эхлээд үйлчлүүлэх гэж буй газрынхаа албан ёсны зөвшөөрлийг нь харах хэрэгтэй. Таны авах гэж байгаа үйлчилгээг ямар мэргэжилтэй, ямар чадвартай хүн, ямар орчин нөхцөлд хийх ёстой вэ гэдгийг судлаад очоорой. Хямд үнэ хөөж мэргэжлийн бус газар эмчилгээ, үйлчилгээ тэр дундаа тарилга хийлгэх нь хамгийн их эрсдэл дагуулдаг.

Хатуухан хэлэхэд ашиг хонжоо харж хямд үйлчилгээ хийдэг газарт баталгаагүй хадгалалтын горим алдагдсан тарилга тариа хийлгэх , арьсаа гэмтээлгэх, цаашлаад халдвар авах үүд хаалгыг хэрэглэгч өөрсдөө бий болгож байна. Арьс салстыг гэмтээх эмчилгээ үйлчилгээг сонгосон л бол заавал эмнэлэгт хандах шаардлагатай. Сүүлийн үед янз бүрийн шалтгаанаар шинжилгээнд хамрагдаж буй хүмүүсийн 5 хүн тутамд БЗХӨ болон тэмбүү илэрсэн мэдээлэл байна. Өөрөө ч мэдэхгүй ийм өвчин нь нууц үе шатанд яваа хүмүүс ч их байдаг. Тиймээс л халдвар, хамгааллыг чанд сахисан орчинд эмчилгээ үйлчилгээ хийлгээрэй хэмээн ахин дахин сануулаад байгаа юм шүү.

Манайхаар нэг удаад үйлчлүүлсэн хэрэглэгч маань эргэлзээгүйгээр Beau Monde эмнэлгийг сонгон, байнгын үйлчлүүлэгч болдог нь сайхан санагддаг.

- Та өөрөө арьс гоо заслын эмнэлэг ажиллуулдаг. Танайх үйлчлүүлэгчиддээ аюулгүй, баталгаатай байдлыг амлаж чадах уу? Арьс гоо сайхны үйлчилгээний үр дүн яг юунаас шалтгаалдаг вэ?

- Beau Monde эмнэлэг Монголдоо анх удаа арьс, гоо засал, шүдний эмчилгээг хамт үзүүлэхээр зорьж, нээсэн. Тиймээс хэрэглэгч хоёр эмнэлгийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой. Манайд  клиникийн тусгай лаборатори ажилладаг. Бид эмчилгээ хийхээс өмнө аюулгүй байдлыг хангах үүднээс үйлчлүүлэгчтэйгээ зөвлөлдөж шинжилгээнд оруулдаг. Шинжилгээний хариун дээр суурилан үйлчлүүлэгчийн бие организмд тохирсон эмчилгээ хийдэг. Манай эмнэлэг Европ болон Азид хүлээн зөвшөөрөгдөж буй хамгийн сайн чанарын бүтээгдэхүүнийг эмчилгээ үйлчилгээндээ ашигладаг.

Жишээлбэл, ISO GMP /FDA/ стандартыг хангасан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүнийг ашиглаж байна. Түүнчлэн Америкийн хоол хүнс, арьс судлалын нийгэмлэгт хүлээн зөвшөөрөгдсөн эмчилгээ үйлчилгээг эмнэлэгтээ нэвтрүүлсэн. Цаашлаад бид дэлхийд нэр хүндтэй брэнд бүтээгдэхүүнийг ашиглахаар бэлдэж байгаа. Эмч нар маань улирал тутамд мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх зорилгоор гадны эмнэлэг, мэргэжилтнүүдтэй хамтран сургалтад хамрагдахын дээр шинээр нэвтэрч буй  бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцах сургалтад тогтмол хамрагддаг.

 

- Таны ажлын сайхан нь бас хүндрэлтэй тал нь юу вэ?

- Хүнийг эрүүл, үзэсгэлэнтэй байхад нь тусална гэдэг үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж. Түүнчлэн монгол бүсгүйчүүд, залуусаа арьсны асуудлаа шийдэхийн тулд аль нэг улс орон руу өндөр зардал гаргаж явуулахгүй, эх орондоо дэлхийн хэмжээний эмчилгээ, үйлчилгээ авах боломжийг нээж өгч байгаа нь бахархууштай. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж ажилладаг учраас бид хэрэглэгчиддээ 100 хувийн сэтгэл ханамж өгдөг. Манайхаар нэг удаад үйлчлүүлсэн хэрэглэгч маань эргэлзээгүйгээр Beau Monde эмнэлгийг сонгон, байнгын үйлчлүүлэгч болдог нь сайхан санагддаг шүү.

 

Мэдээж, хүндрэлтэй тал ч бий. Шинээр хөгжиж буй салбар учир зах зээл дээр боловсон хүчин багатай. Мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж авахын тулд дор хаяж зургаан сар шаарддаг. Энэ хугацаанд мэргэжлийн олон мэдлэг мэдээллийг өгч, зааж сургадаг. Гэвч цөөхөн байгаа боловсон хүчнүүд нь хэт өндөр цалин, хангамж хүсэх, үүнийгээ дагаад эмчилгээ үйлчилгээний үнэ тариф өсөх талтай. Шинээр орсон зарим эмч нар туршлагатай эмнэлгийг сонгон ажиллаж туршлага хуримтлуулаад, дараа нь хувьдаа эмнэлэг нээх эсвэл өөрийнхөө үнэлэмжийг сайжруулан, өндөр цалин хангамж авах сонирхолдоо хөтлөгдөж өөр газар руу явах нь бий. Хэдий тухайн хүн сайн чадвар эзэмшсэн байлаа ч очсон газар нь ариутгал, халдваргүйжүүлэлт, чанар стандартыг хангаагүй байснаар хэрэглэгчид дутуу үйлчилгээ үзүүлэх, баталгаагүй эм тариагаар ашиг хонжоо олох гэх мэт  сөрөг үр дагаварууд гардаг. Эдгээрийг хянахын тулд дан ганц бид биш эрүүл мэндийн яам, мэргэжлийн хяналтын газартай хамтарч ажиллах хэрэгтэй. Өрсөлдөгч нэмэгдэж байгаа учир аль болох боловсон хүчнийг чадавхжуулах, мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллах, нөөц бололцоогоо сайжруулах тал дээр манай улс сул байгаа санагддаг.

- Цаашдын зорилго, зорилтынхоо талаар бидэнтэй хуваалцаач. Та арьс гоо заслын салбарт юу хийж бүтээхийг хүсч байна?

- Beau Monde эмнэлэг нь салбарынхаа эмчилгээ үйлчилгээнд стандарт буюу жишиг тогтоох, нөгөө талаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх үүнийгээ дагаад өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх, зах зээлд байгаа хэрэгцээ шаардлага хангахгүй гоо сайхны бүтээгдэхүүний талаар хэрэглэгчдэд үнэн зөв мэдээлэл өгч эрсдэлээс хамгаалахаар ажилладаг.

Арьс, гоо заслын салбар өөрөө эмчилгээний гоо сайхан болон нөхөн сэргээх мэс засалтай холбогдож явдаг. Тиймээс бид нөхөн сэргээх мэс заслын эмнэлэг нээх, Солонгост бэлтгэгдсэн 10-20 жил ажилласан туршлагатай эмч нарыг эмнэлэгтээ авчран ажиллуулах зорилготой байна. Одоогоор манай эмнэлэг Солонгосын хоёр эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ зурсан. 2019 оноос эхлээд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэс ажилбаруудыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь Монголын зах зээлээс гадаад руу гарах мөнгөн урсгалыг багасгах, эдийн засгийн эргэлтийг Монголдоо үлдээх гэх мэт давуу талтай.

Мөн дэлхийд арьс, гоо заслын салбарын хөгжил, чиг хандлага, Ази болон Европд хүмүүс  арьсаа хэрхэн хамгаалдаг талаар судлах, харилцан туршлага солилцох зорилготой Европын арьсны холбоотой хамтран ажиллаж байгаа. Европын арьсны холбоонд үнэлэгдэж, дэлхийн арьсны эмчилгээ үйлчилгээний чиг хандлага ямар байгаа талаар улирал бүр сургалт семенар авснаар манай эмнэлэг бусад эмнэлгээс түрүүлж алхаж байгаа болов уу.

- Сонирхолтой ярилцлага өгсөн Танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

- Баярлалаа. Та бүхэнд ч бас ажлын өндөр амжилт хүсье.

 
 
 
 
 
 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.