Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

ХХБанк дэлхийн хуримтлалын өдрийг хүүхэд багачуудтай хамт тэмдэглэлээ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 11 сарын 1
Сурталчилгаа

Дэлхийн хуримтлалын өдрийг Монголчууд бид 2012 оноос МБХолбооны санаачлагаар тэмдэглэж эхэлсэн. Банкууд  жил бүрийн 10-р сарын 31-нд тохиох Хуримтлалын өдрөөр олон нийтрүү чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулж, хуримтлалын үр ашгийг таниулах, хуримтлалыг хэвшил болгох уриалгыг гаргасан нь үр дүнгээ өгч, сүүлийн жилүүдэд Монголын хуримтлалын хэмжээ сүүлийн 1 жилийн хугацаанд 22 хувиар өссөн таатай мэдээ байна.

Энэ жилийн хувьд Худалдаа, Хөгжлийн банк Дэлхийн хуримтлалын өдрийг угтан хүүхэд багачууддаа хуримтлалын ач холбогдлыг ойлгуулах, хуримтлуулдаг болгон төлөвшүүлэх зорилгоор хэд хэдэн ажлуудыг амжилттай зохион байгууллаа.

Мөрөөдөлдөө тууштай, үнэнч байхын уриалсан “Мөрөөдөлдөө нэг алхамаар ойртоцгооё” гар зураг, бүтээлийн уралдааныг 10-р сарын 1-нээс 26-ны хооронд зохион байгуулж нийт 335 хүсэл мөрөөдлийн илэрхийлэл болсон гар зураг, бүтээлүүд өрсөлдлөө. Гар зураг болон бүтээл тус бүрээс эхний 5 байрыг шалгаруулж, өчигдөр Монголын хүүхдийн ордонд "Дэлхийн хуримтлалын өдөр"-ийн хаалтын арга хэмжээ дээр шагналыг гардуулан өглөө. Шалгарсан бүтээлийн эздийн мөрөөдөлд нь нэг алхам ойртуулах МААМУУ ХҮҮХДИЙН ХАДГАЛАМЖ-ийг Худалдаа, хөгжлийн банкны хамт олон бэлэглэн идэвхтэй оролцсон хүүхэд бүрд гарын бэлэг өгсөн юм. Уралдаанд ирсэн гар зураг болон бүтээлүүдээр Худалдаа, хөгжлийн банкны нэг давхарт үзэсгэлэн гаргасан ба зорин ирсэн хэн бүхэнд нээлттэй.                               

#ХҮСЭЛ_МӨРӨӨДӨЛД_ХҮЧ_НЭМЭХ_ХҮҮХДИЙН_ХАДГАЛАМЖ

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.