Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-ийн мэдэгдэл

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 10 сарын 31
Сурталчилгаа
 

 

МЭДЭГДЭЛ

Сүүлийн үед сошиал медиагаар болон зарим нэг мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан “Вагнер Ази компани Монголоос гарахаа мэдэгдлээ” гэсэн мэдээллийг ор үндэсгүй, худал болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Вагнер Ази Групп Лимитед Компанийн хөрөнгө оруулалттай Вагнер Ази Автомотив ХХК 2018 оны 8-р сард автомашины бизнесээс гарч, Ford, Jaguar, Land Rover брэндийн автомашинуудыг худалдаалах эрхийг МСМ Групп ХХК, Старчейз Моторспортс Монголиа ХХК нарт худалдсан. Вагнер Ази Автомотив ХХК-г татан буулгах ажил одоогоор явагдаж байна.

Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХКомпани нь Вагнер Ази Групп Лимитед Компанийн хөрөнгө оруулалттайгаар 1996 оноос хойш 22 дахь жилдээ Монгол Улсад тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа болно. Бид барилга, уул уурхай, зам, дэд бүтцийн хүнд даацийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч CATERPILLAR корпорацийн Монгол дахь цорын ганц дилер. Цаашид Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК нь өөрсдийн үндсэн бизнес болох CATERPILLAR-ийн брэнд хөгжүүлэлт болон бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү сайжруулан, бизнесийн үндсэн салбартаа төвлөрч, салбартаа тэргүүлэгчийн байр сууриа бататгах, урт хугацааны стратегийн төлөвлөгөөний дагуу бизнесийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хэрэгжүүлж ажиллана.

Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК нь өдгөө 650 гаруй гадаад, дотоодын мэргэшсэн чадварлаг хамт олонтой, улам өргөжин тэлж буй, Монгол Улсын шилдэг татвар төлөгч, ТОП-20 компанийн нэг юм. Бид хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны цараагаа тэлж, хүнд даацын машин механизм, техник тоног төхөөрөмжүүдийг сэргээн засварлах тогтолцоог улам сайжруулахын төлөө зүтгэж байна. Энэ хүрээнд Монгол Улс дахь хамгийн том Агрегат Засварын Төвийг 2018 оны 11-р сарын 13-ны өдөр нээн ажиллуулах гэж байгааг мэдэгдэхэд таатай байна.

Цаашид баримтгүй, худал хуурмаг, манай компанийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан болон манай компанийн ажилчид, тэдгээрийн гэр бүлийн эрх ашигт эрсдэл учруулсан, хууль зөрчсөн ямар нэгэн мэдээлэлд автахгүй, бусдад түгээхгүй байхыг Та бүхнээс хичээнгүйлэн хүсье!

 

ВАГНЕР АЗИ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХХК-ИЙН ЗАХИРГАА
БОЛОН ХАМТ ОЛОН

 


 

CLARIFICATION

Wagner Asia Group would like to clarify that certain recent information posted on social media and some media outlets that “Wagner Asia has announced that it will be leaving Mongolia” is not true.  

Wagner Asia Automotive LLC, a subsidiary of Wagner Asia Group Limited, exited the automotive business (Jaguar Land Rover and Ford brands) August 2018 and we selling our  Ford, Jaguar and Land Rover assets to MSM Group LLC and StarChase Motorsports Mongolia LLC.  Wagner Asia Automotive LLC (currently in liquidation), will cease to exist.

Wagner Asia Equipment LLC, a wholly-owned subsidiary of Wagner Asia Group Limited, has been operating in Mongolia for 22 years, since 1996. We are the the exclusive dealer for CATERPILLAR, which manufactures construction, mining, road and infrastructure heavy equipment, in Mongolia. Furthermore, Wagner Asia Equipment LLC will continue to pursue our business operations as CATERPILLAR's brand development and products and services, focusing on this core business, strengthening our leadership position, and pursuing long-term strategic plans.

Wagner Asia Equipment LLC is one of Mongolian top taxpayers and top-20 companies with over 650 foreign and domestic expertise. We are aiming to expand our investment and operations and improve the structure and system of rebuild and recondition strategy of heavy equipment in Mongolia. In this regard, it is our pleasure to inform that we are opening the largest Component Rebuild Center in Mongolia on the 13th of November 2018.

Please kindly note that one should not disclose any information that is infringing or misleading, without the facts. Please do not disclose any information with falsehoods, profanity of our company's reputation and bringing risk to our employees and their families!

 

WAGNER ASIA EQUIPMENT LLC ADMINISTRATION
AND EMPLOYEES