Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарчууд эрүүл мах иддэг үү?

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 10 сарын 31
Сурталчилгаа

Монголчууд хүнсэндээ хэрэглэх махныхаа аюулгүй
байдлын баталгаажуулалтыг гар утаснаасаа шалгана

Эрүүлийг эрхэмлэгч хэрэглэгч та, хүнсэндээ хэрэглэж буй махаа эрүүл малаас бэлтгэсэн гэдгийг батлаж чадах уу? Аль аймаг, сумаас ирсэнийг мэдэх үү? Эрүүл, соргог өвстэй бэлчээрт идээшилсэн малын махыг шарилж, луультай бэлчээрийн малын махнаас ялгаж, таньж чадах уу? Мал эмнэлгийн зайлшгүй шаардлагатай үйлчилгээнд хамрагдсан болов уу? Малын халдварт өвчний голомттой газраас бэлтгэгдээгүй гэдгийг яаж баталгаажуулах вэ? Малыг төхөөрөхийн өмнө эсхүл маханд нь эмийн үлдэгдэл бий эсэхийг шинжилсэн л байдаг байгаадаа, айн? Улаанбаатарын хүнсний захуудад зарагдаж буй махыг нядалгааны цехүүдэд хэрхэн бэлддэгийг мэдэх үү?

Хэрэв та дээрх асуултуудад “үгүй эсвэл мэдэхгүй” гэж хариулсан бол дараах мэдээллийг үргэлжлүүлэн уншаарай.

Малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн эргэн мөшгих тогтолцооны ачаар, хэрэглэгч ухаалаг гар утасны “Мал эмнэлгийн гэрчилгээний систем” аппликэйшныг ашиглан тухайн махан бүтээгдэхүүн дээрх зураасан кодыг уншуулахад аль аймаг, сумаас бэлтгэсэн мах болохыг, тухайн малыг ямар мал эмнэлэгийн малын эмч хариуцаж байсныг, аль үйлдвэрт, хэзээ төхөөрснийг мэдэх болно.

Аймаг, сумынх нэр гарч ирж байгаа нь тухайн орон нутгийн бэлчээрийн төлөв байдлын мэдээллийг http://pasture.tsag-agaar.gov.mn/ цахим хуудаснаас харж, худалдан авах гэж буй махыг бэлтгэсэн мал эрүүл бэлчээрт идээшилж байсан эсэхийг шалгах боломжтой.

Аймгуудын бэлчээрийн төлөв байдлын мэдээллийг доорх сувгаас үзээрэй. https://www.youtube.com/channel/UCwaOobleE2FjVERSd3rhdbA/featured

“Малын эрүүл мэндийн бүртгэл мэдээллийн систем”-ээр баталгаажсан махны шошгоноос махан бүтээгдэхүүний талаар малчны нэр, мал эмнэлгийн шаардлагатай үйлчилгээнд бүрэн хамрагдсан үгүйг, хорио цээртэй халдварт өвчний голомттой нутгаас ирээгүй болохыг, эмийн үлдэгдэлгүй болохыг хянасан эсэхийг, хаагуур тээвэрлэж, тууварласныг, хаана төхөөрсөн тухай мэдээллийг авах боломжтой. Бидний хөгжүүлсэн энэхүү түүхий эд нийлүүлэлтийн систем нь мал төллөснөөс эхлээд малын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэгчийн гарт очих хүртэлх бүхий л үе шатанд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг бүртгэн хадгалдаг учраас, асуудал гарсан тохиолдолд эргэж мөшгин буруутай этгээдийг илрүүлэн хариуцлага тооцох боломж олгож байгаа юм.

Дээр дурьдсан системүүд болон түүнийг дэмжиж байгаа тогтолцоонуудын үр дүнд бий болсон гарал үүсэл нь тодорхой, мал эмнэлгийн зохих үйлчилгээнд хамрагдсан, малын хорио цээртэй халдварт өвчний голомттой нутгаас бэлтгээгүй, эрүүл бэлчээрт идээшилсэн, мах бэлтгэлийн өмнө эмийн үлдэглэлгүй болохыг нь шалгасан “Аюулгүй байдлын баталгаатай мах”-ны өргөтгөсөн худалдаа Лавай худалдааны төвд 2018 оны 11 дүгээр сарын 2-4-нд Монголд анх удаа зохион байгуулагдах гэж байна.

 
 

Хэрэв та гэр бүл, хайртай хүмүүс, үйлчлүүлэгчдийнхээ хүнсний аюулгүй байдал, эрүүл мэндийг чухалчилдаг бол мөн өрсөлдөгчдөөсөө эрүүл, баталгаатай хүнсээр ялгарахыг хүсвэл www.eruulhuns.mn гэсэн вэбсайтаар орж худалдан авах махны захиалгаа өгөөрэй.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.