Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

ХААН Банкны үйлчилгээ Баянзүрх дүүргийн 8, 12 -р хорооны иргэдэд хүрч эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 10 сарын 23
Сурталчилгаа

Монгол Улсын нийт өрхийн 70 орчим хувьд буюу 2.4 сая харилцагчид 537 салбар нэгжээрээ дамжуулан банк санхүүгийн иж бүрэн үйлчилгээг найдвартай, тогтвортой, шуурхай хүргэдэг ХААН Банкны шинэ тооцооны төв Баянзүрх дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр “Гарден резиденс-1” үйлчилгээний барилгын 1-р давхарт үүдээ нээлээ.

 

Өмнө нь Баянзүрх дүүргийн 8, 12-р хорооны иргэд ХААН Банкнаас үйлчилгээ авах гэж Цайз салбар руу, эсвэл Амгалан тооцооны төв хүртэл 2-3 км газар явж очдог байсан бол хотын зүүн захын  шинэ байршилд ХААН Банкны шинэ тооцооны төв ийнхүү нээгдсэнээр тухайн хорооны оршин суугчид болоод аж ахуйн нэгж байгууллагуудад банк санхүүгийн үйлчилгээг илүү шуурхай, тав тухтай орчинд авах боломжийг бүрдүүлж өгч буй. Түүнээс гадна Хууль сахиулахын их сургууль, мөн удахгүй ашиглалтад орох гэж буй Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлэг, сургалтын цогцолбортой ойр байрлалтай тул эдгээр их сургуулийн багш, оюутнуудад мөн банкны бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх юм.   

 

Шинэ тооцооны төв нээлтээ хийсэнтэй холбоотойгоор энэ долоо хоногийн турш “Цахим” өдөрлөг” зохион байгуулж, зарим үйлчилгээндээ урамшуулал зарлаад байгаа юм. Та бүхэн Баянзүрх дүүргийн 8, 12-р хорооны дунд байгуулагдсан шинэ тооцооны төвөөр тав тухтай үйлчлүүлж, нээлтийн хөнгөлөлт, урамшуулал эдлээрэй.

 

ХААН Банк нь харилцагчиддаа банкны үйлчилгээг илүү шуурхай бас тав тухтай орчинд үзүүлэхийг эрмэлзэж, Улаанбаатар хот дахь тооцооны төвийнхөө тоог нэмэгдүүлж, засвар тохижилтын ажлыг тогтмол хийсээр ирсэн. Тэр ч үүднээсээ Улаанбаатар хотын бүх тооцооны төвүүдээ засварлаж, үйлчилгээгээ илүү сайжруулж харилцагчдадаа тохилог орчинд банк санхүүгийн үйлчилгээг хүргэх бидний ажил амжилттай үргэлжилж байна.

Бид зогсолтгүй бүтээсээр

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.