Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

K-pop охидын хамтлаг болон Дуа Липа нарын хамтарсан уран бүтээл олон оронд хит болж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын охидын BLACKPINK хамтлаг Британий поп од Дуа Липатай хамтран уран бүтээл туурвисан нь тун амжилттай байна.

YG Entertainment компанийн байгуулсан BLACKPINK охидын хамтлаг анх удаагаа олон улсын зах зээлд “Kiss and Make Up” дуугаараа гарч байгаа нь энэ юм.

Dance төрлийн энэ дууг англи, солонгос хоёр хэлээр дуулсан байна.

Аравдугаар сарын 19-нд нийтэд хүрсэн энэ бүтээл удалгүй дэлхийн 21 орны iTunes chart-д тэргүүлж, АНУ-ын жагсаалтын наймдугаарт дэвшжээ.

BLACKPINK нь АНУ-ын Биллбордын Hot 100 жагсаалтын 55 дугаарт “DDU-DU DDU-DU” дуугаараа орсон нь K-pop охидын хамтлагийн түүхэнд хамгийн дээд амжилт болж байв.

"Kiss and Make Up" дууны аудио хувилбар:

Эх сурвалж: Korea Times