Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Бенеттоны үүсгэн байгуулагч ах дүүс гурван сарын зайтай нас барцгаалаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Италийн Бенеттон бэлэн хувцасны брэндийг үүсгэн байгуулагчдын нэг Жилберто Бенеттон 77 насандаа өчигдөр буюу Даваа гарагт өвчний улмаас нас баржээ.

Өнгөрсөн долдугаар сард түүний дүү Карло Бенеттон 74 насандаа нас барсан юм. Бенеттон брэндийг ах дүү Лучиано, Карло, Жилберто нар болон Карло, Жилберто нарын эгч Жюлиана нар 1960-аад оны үед Венецийн ойролцоох Понзано Венето тосгонд байгуулж байжээ.

 
Бенеттон брэндийн үүсгэн байгуулагч ах дүүс

Удалгүй тэдний нэрийн хуудас болсон өнгө өнгийн ноосон цамцнууд маш хурдтай олны хэрэглээ болсон юм. 1982-2000 он Бенеттон брэндийн өсөлтийн үе байсан бол сүүлийн 10 гаруй жил бага зэргийн уналтад ороод байна.

Жилберто Бенеттон гэр бүлийн Эдизионе холдинг компанийн дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан юм. Бэлэн хувцаснаас гадна харилцаа холбоо, хүнс, хөдөө аж ахуйн салбарт ажилладаг тус компанийн орлого өнгөрсөн онд 12.1 тэрбум евро хүрч байв.

Талийгаачийг бизнесийн хүрээгээ хувцаснаас өөр салбарт тэлэх гол ажлыг хариуцаж байсан гэдэг.

 

Эх сурвалж: AFP