Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Цэвэр агаар сангийн үйл ажиллагаанд хийсэн аудитын дүнг танилцуулна

ikon.mn
2018 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

“Blue Sky” зочид буудлын “Кристал” танхимд

8:30-14:00 цагт “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх нь” сэдэвт туршлага солилцох Үндэсний бага хурал болно. 

Шангри-Ла зочид буудал

09:00 цагаас эхэлнэ Сэтгүүл зүйн ёс зүйн форум болно.

Бишрэлт зочид буудал, Рояал танхимд

09:00-17:00 цагт "Нялх балчир хүүхдийн хүнсний тухай" хуулийн хэрэгжилт, түүнд хяналт тавих талаар төрийн болон ТББ, мэргэжлийн хяналтын улсын байцаагчдад сургалт хийгдэнэ. 

Үндэсний аудитын газрын 412 тоот өрөөнд

11:00 цагт Цэвэр агаар сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийгдсэн ажлуудын үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг танилцуулна. Энэ үеэр аудитаар илэрсэн зөрчлүүдийг танилцуулна. 

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт “Уул уурхайгүй Хөвсгөл” ТББ байгууллага болон Хөвсгөлийн сумдын иргэд уул уурхайд зориулж Сэлэнгэ мөрөн өгсөөд Олон голын бэлчир дайруулж Хятадын 100 хөрөнгө оруулалттай төмөр зам тавих гэж буйг эсэргүүцэж байгаа талаар мэдээлэл хийнэ.

АСА циркт

11:00 цагт Ховд аймгийн язгуур урлагийн их наадам болно.