Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Яагаад хүн бүр усны савтай байх ёстой вэ?

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 10 сарын 16
Сурталчилгаа

Сургууль цэцэрлэг, аялал амралтын газраар явж байхад хүмүүс ихэвчлэн үйлдвэрийн ус, ундаа ууж байгаа нь ажиглагддаг. Гэр бүлийнхэн нэг том савтай ундааг хоорондоо ам дамжуулан уух нь ч бий. Энэ нь хүмүүсийн ялангуяа хүүхдийн эрүүл мэндэд асар хортой гэдгийг та мэдэх үү. Насанд хүрсэн хүний шүлсэнд 700 гаруй төрлийн нян бактери байдгийг эрдэмтэд тогтоожээ. Шүлсээр хеликобактери дамжина, уг бактер нь ходоодны хавдраас эхлээд олон төрлийн өвчний эх үүсвэр болох аюултай. Түүнчлэн үйлдвэрийн савлагаатай ус, ундааны чанар, аюулгүй байдлын баталгаа тийм ч сайн биш. Тиймээс хүн бүр өөрийн гэсэн усны савтай байхыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөдөг байна.

 

“Хүн бүр өөрийн гэсэн усны савтай байхыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөдөг”

Өөрийн гэсэн усны савтай байхын давуу тал:

1. Эрүүл мэндэд тустай

Ус уух нь сайн гэдгийг хүмүүс сайн ойлгодог болсон ч ууж буй усаа зөв саванд хадгалах нь хамгийн чухал гэдгийг тэр бүр мэддэггүй. Хүний биед хор хөнөөлгүй материалаар хийгдсэн усны савыг сонгох нь эрүүл мэндийн өндөр ач холбогдолтой. Мөн хийжүүлсэн ундаа, чихэрлэг жүүс уусан хүүхдийн шүд амархан хорхойтож, цаашлаад чихрийн шижин өвчтөй болох эх үүсвэр тавигддаг. Сургуулийн сурагчид ам нь цангасан тохиолдолд голчлон чихэрлэг ундаа сонгож уудаг. Харин хүүхэд өөрийн гэсэн усны савтай байвал өглөө гарахдаа ус, цай хийгээд аваад явах боломжтой. Мөн халаалт дулаан ирсэн үед өрөө, танхим маш их хуурайшдаг учраас тогтмол ус ууж хоолой амаа чийглэснээр ханиад томуунаас сэргийлдэг.

2. Эдийн засагт хэмнэлттэй

Бид гадуур явж байхдаа амны цангаа тайлахаар ус, ундаа, жүүс,  байнга худалдаж авдаг шүү дээ. Ганц нэг ширхгээр авч байгаа мэт боловч яг тооцоолоод үзэхээр багагүй мөнгө зарцуулсан байдаг. Харин усны савыг үргэлж биедээ авч явсанаар энэ мөнгөө хэмнээд зогсохгүй хаана ч, хэзээ ч өөрийн дуртай эрүүл ус, цайг уух боломжтой.

 

3. Байгаль орчинд ээлтэй

Бид үйлдвэрийн ундаа, жүүс уух бүрд хуванцар хаягдал гардаг. Хог, хаягдал болсон хуванцар сав, гялгар уут нь хэдэн зуун жилийн турш хөрсийг бохирдуулдаг хөнөөлтэй. Байгальд задарч уустлаа маш урт хугацаа зарцуулдаг учраас  хуванцрыг хүрээлэн буй орчныг хамгийн ихээр бохирдуулагч ч гэдэг. Тиймээс өөртөө болон хүүхэддээ олон дахин хэрэглэх боломжтой савыг сонгож байгаль дэлхийгээ хайрлаарай.

“Тритан усны сав нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, халуун зүйл хийж болдог, шил мэт тунгалаг, бат бөх зэрэг давуу талтай”

 

Хүн бүр өөрийн гэсэн эрүүл мэндэд ээлтэй усны савтай байгаасай хэмээн “Нүүдэлчний соёл” компанийн хамт олон “Миний усны сав-Миний найз” сэдэвт давалгааг санаачилж байгаа юм. Тус компани 2018 оноос хүний эрүүл мэндэд ээлтэй, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор үйлдвэрлэсэн тритан усны савыг импортлож эхэлжээ. Тэд усны савны загвараа монголдоо гаргаж, өмнө хөршийн хамгийн нэр хүндтэй үйлдвэрт захиалан хийлгэдэг байна. Тритан усны сав нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, халуун зүйл хийж болдог, шил мэт тунгалаг, бат бөх зэрэг давуу талтай. Та дараах хаягаар орж “Миний усны сав – Миний найз” давалгаанд нэгдээрэй.

https://www.facebook.com/Nomadicgift/

 
 
 
 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.