11:55 2018/10/12
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы танхимд төсвийн талаар үг хэлж байна.
Дэлхийн санхүүгийн томоохон хямрал ирж байгааг ОУВС тэргүүтэй санхүүгийн байгууллагууд удаа дараа анхааруулж, дэлхий нийтийн эдийн засаг бараан байхад Монгол Улсын Засгийн газар маш өөдрөг төсөл боловсруулж, 2020 оны УИХ-ын сонгуулийг угтсан төсөв боловсруулсныг Ерөнхийлөгч Х.Баттулга шүүмжиллээ.
Тэрбээр 2019 оны Төсвийн төсөл Төсвийн тогтвортой байдлын тухай хууль зөрчсөн байгааг засахгүйгээр батлах боломжгүй гэдгийг анхааруулав.
Сонгууль угтуулан боловсруулсныг илтгэх дараах баримтыг тэрбээр дурдсан юм. Гишүүдийн амыг таглах гэж Н.Энхбаярын эхлүүлсэн, УИХ-ын гишүүдийн тойрогтоо зарцуулах нэг сая төгрөг өнөөдөр 5 тэрбумд хүрч, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн тойрог болох Увс аймагт бусад аймгаас 10 дахин их буюу 52.8 тэрбум төгрөг төсөвлөсөн нь ёс зүйгүй хэмээн шүүмжлэв.
Мөн ирэх онд шинээр барьж байгуулахаар төлөвлөсөн 570 гаруй барилгын 70 орчим хувь нь ямар ч зураг төсөлгүй байгаа тул тэрхүү 375 барилгыг төсвийг төслөөс хасах саналтай байгаагаа илэрхийлэв.
Эцэст нь тэрбээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг төсвийн хувьсгалыг эхлүүлэхийг хүсээд төсвийн асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлыг өнөөдөр зарлаж байгаагаа мэдэгдлээ.
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ХЭЛСЭН ҮГийг бүрэн эхээр нь хүргэе.
УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ.
Маш олон жил давтагдаж байгаа сонгуулийн өмнөх жил гишүүдийг аргадаж, тойрогт нь хийх хөрөнгө оруулалтыг өсгөх замаар “авлигаддаг” зуршлаас Засгийн газар татгалзаагүй байна. 2000-2004 онд Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа 72 гишүүнийхээ хэл амыг дарахын тулд 1 сая төгрөгөөр эхэлсэн “гишүүний мөнгө” гэгдэх тухайн тойрогт хийгдэх хөрөнгө оруулалт өнөөдөр 5 тэрбум төгрөгт хүрч 5000 дахин өсчээ. Үүнд, УИХ-ын гишүүд өөрсдөө шүүмжлэлтэй хандаж байгаад олзуурхаж байна. Улсын төсөв нэгэнт төлөвлөгдсөний дараа гишүүд сонгогдсон тойрогтоо зураг төсөв нь ч гараагүй барилга байгууламж нэмүүлж байна.
Дараагийн хэлэх зүйл бол өр! Хоёрхон жилийн өмнө одоогийн эрх барьж байгаа МАН өрөөр айлган байж 2016 оны сонгуулиар Засгийн эрх авсан. Сүүлийн 2 жил нийт өр буурах биш эсрэгээр нэмэгдсэн байна. 2016 оны эхний хагас жилийн байдлаар Засгийн газрын өр 16 их наяд 612 тэрбум төгрөг байсан бол одоо 21.1 их наяд төгрөгт хүрсэн. Өр нэмж тавихгүй, зээл авахгүй гэж байсан эрх баригчид
Өр дарагдсангүй, эсрэгээр нэмэгдчихээд байхад “өр дарлаа” гэж яриад байгаагийн учрыг ойлгохгүй байна.
2019 оны төсөвт хууль зөрчсөн зүйл заалтууд их оржээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5.1.3, Төсвийн тухай хуулийн 6.2.2 болон 22, 29.4 дэх заалтууд ноцтой зөрчигдөж байгааг засахгүйгээр энэ төсөв батлагдаж болохгүй. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Төсөв алдагдалгүй байх ёстой” гэж ярьдаг, шаарддаг байснаа Сангийн сайд болоод өөрөө төсөв зохиох болохоороо 5,4-8 хувийн алдагдалтай төсөв өргөн барилаа. Ам, ажлын зөрүүтэй байдал Монголын төрийг иргэдэд үнэгүйдүүлж байгаа гол хүчин зүйл. Ялангуяа, Төсвийн тухай хуулийг зөрчиж, гадаадын зээл, тусламжийн хөтөлбөр, төслүүдийг Сангийн яаманд төвлөрүүлэх нь гэсэн шүүмжлэл УИХ-ын гишүүдээс гарч байгааг шалгаж, хууль зөрчсөн үйлдлийг арилгасны дараа төсөв батлагдах ёстой.
160 мянган ажилсаг малчин өрхийн гараар жил болгон “ургадаг” (ухдаг биш) мал аж ахуйн гаралтай баялагаа боловсруулж экспортлох үйлдвэрүүд барихад зориулж ирэх 2 жилийн төсвөөс тус бүр 500 сая ам.доллар хэмнэхэд 1 тэрбум ам.долларын эх үүсвэр бүрэлдэнэ. Олон жил яриад хийж чадахгүй байгаа үндэснийхээ хөдөө, аж ахуйн гаралтай экспортын үйлдвэрүүдээ дэмжих урт хугацаатай, хүү багатай зээлээ шийдье гэсэн санал тавьж байна.
11:05 2018/10/12
УИХ-ын чуулганаар 2019 оны улсын төсвийг хэлэлцэж байгаа билээ.
Хуулийн дагуу 11 дүгээр сарын 15-ны дотор улсын төсвийг баталдаг. Одоогийн байдлаар УИХ-аар төсвийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаа. Энэ асуудлаар АН-ын бүлэг тав хоног завсарлага авсан нь өнөөдөр дуусах учиртай.
Ингэснээр Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр бүх Байнгын хороо, намын бүлэг, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүлэх юм.
Харин Төрийн тэргүүн өнөөдрийн УИХ-д оролцож 2019 оны Төсвийн төслийн талаар 11:30 цагт үг хэлэхээр товлогджээ.
Энэ талаар бид мэдээлэх болно.