Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

ЛЭНДМН ББСБ ХК 2018 оны III улирлын санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 10 сарын 10
Сурталчилгаа

“ЛэндМН ББСБ” ХК-ийн хамт олон 2018 оны 3 дугаар улиралд үйл ажиллагаагаа сайжруулан төгөлдөржүүлж, зах зээлд удахгүй танилцуулах шинэ бүтээгдэхүүнийхээ бэлтгэл ажлыг хангасан завгүй улирал болж өнгөрлөө. Хувьцаа эзэмшигч, харилцагч та бүхэнд компанийн 3 дугаар улирлын санхүү, үйл ажиллагааны дэлгэрэнгүй тайланг танилцуулж байна.

Зээлийн үйл ажиллагаа

“ЛэндМН ББСБ” ХК-ийн нийт харилцагчдын тоо өмнөх улирлаас 30 хувиар өсч 71,183 харилцагчтай боллоо. Компани 3 дугаар улиралд нийт 39.4 тэрбум төгрөгийн 202,102 удаагийн зээл олгосон нь өмнөх улирлаас зээлийн дүнгээр 21 хувиар, олгосон зээлийн тоогоор 26 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Иргэдэд олгосон нийт зээлийн багцын үлдэгдэл 2018 оны 9 сарын 30-ны байдлаар өмнөх улирлаас 4.2 тэрбум төгрөгөөр өсч 14.5 тэрбум төгрөгт хүрлээ. Тайлант улиралд 30-аас дээш хоног хугацаа хэтэрсэн зээлийн багц 3.5 хувь байгаа бол чанаргүй зээлийн багц 1.8 хувь байна.

ТООН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Санхүүгийн үр дүн

Нийт активын хэмжээ өмнө улирлаас 2.9 тэрбум төгрөгөөр өсч, 16.9 тэрбум төгрөгт хүрсэн ба 2018 оны 7, 8 саруудад нийт 2.0 тэрбум төгрөгийн хаалттай бондыг гаргаснаар нийт гаргасан бондын хэмжээ 4.0 тэрбум төгрөгт хүрэв.
“ЛэндМН ББСБ ХК”-ийн 3 дугаар улирлын нийт зээлийн орлогын хэмжээ өмнөх улирлаас 19.4 хувиар буюу 308.0 сая төгрөгөөр өсч, нийт 1 тэрбум 895.9 сая төгрөгийн орлоготой ажилласан ба эхний 9 сарын байдлаар нийт орлогын хэмжээ 4 тэрбум 619.2 сая төгрөгт хүрэв. Харилцагчийн төлөх шимтгэлийн хэмжээг бууруулснаар зээлийн багцын өгөөж өмнөх улирлаас 12% хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Тайлант хугацаанд компани 157,977,647 төгрөгийн зээлийн эрсдэлийн санг байгуулснаар ирээдүйд учирч болзошгүй зээлийн эрсдэлээс хамгаалах сангийн хэмжээ 273,460,600 төгрөгт хүрэв. Компанийн үйл ажиллагаа өсөн, цар хүрээ өргөжиж байгаатай уялдан зээлийн үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор шинээр бонд нэмж гаргаснаар хүүгийн зардал өмнөх улирлаас 98.5 сая төгрөгөөр, гүйлгээний шимтгэл болон үйл ажиллагааны зардал өмнөх улирлаас 21.4 хувиар тус тус өслөө.

“ЛэндМН ББСБ” ХК өнгөрсөн улиралд 763.2 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, 2018 оны эхний 9 сарын цэвэр ашгийн хэмжээ 2,0 тэрбум төгрөгт хүрлээ. Эхний 9 сарын байдлаар компанийн өөрийн хөрөнгийн өгөөж 19.5%-д, нийт активын өгөөж 16.3%-д хүрэв.

ОРЛОГО, ҮР ДҮНГИЙН ХУРААНГУЙ ТАЙЛАН
Мянган төгрөгөөр I улирал II улирал III улирал 2018 оны эхний 9 сарын байдлаар
Шимтгэл болон түүнтэй адилтгах орлого 1,135,435 1,587,871 1,895,889 4,619,195
Хүүгийн зардал -44,055 -46,137 -144,638 -234,830
Цэвэр орлого 1,091,380 1,541,734 1,751,251 4,384,365
Зээлийн үнэ цэнийн бууралтын алдагдлын зардал -46,890 -53,243 -157,977 -258,110
Үйл ажиллагааны цэвэр орлого 1,044,490 1,488,491 1,593,274 4,126,255
Удирдлага болон үйл ажиллагааны зардал -433,267 -637,278 -740,290 -1,810,835
IPO-той холбоотой нэг удаагийн зардал -79,610 - - -79,610
Нийт зардал -512,876 -637,278 -740,290 -1,890,444
Татварын өмнөх ашиг 531,613 851,213 852,985 2,235,811
Татварын зардал -57,014 -84,549 -89,783 -231,346
Цэвэр ашиг 474,599 766,664 763,202 2,004,465
САНХҮҮГИЙН БАЙДЛЫН ХУРААНГУЙ ТАЙЛАН

Мянган төгрөгөөр

I улирал II улирал III улирал
Мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгө 4,421,027 3,109,672 1,723,169
Харилцагчдад олгосон зээл ба урьдчилгаа 7,638,760 10,491,483 14,650,429
Бусад хөрөнгө 8,733 22,851 105,837
Үндсэн хөрөнгө 167,558 252,943 259,609
Биет бус хөрөнгө 263,503 256,345 248,461
Нийт хөрөнгө 12,499,582 14,133,293 16,987,505
Богино хугацаат хаалттай бондын өглөг 1,000,000 2,000,000 4,000,000
Богино хугацаат бусад өглөг 249,585 116,632 207,642
Нийт өр төлбөр 1,249,585 2,116,632 4,207,642
Хувьцаат капитал 11,000,000 11,000,000 11,000,000
Хувьцаа нэмж гаргахтай холбоотой шууд зардал** -243,141 -243,141 -243,141
Хуримтлагдсан ашиг 493,138 1,259,803 2,023,004
Нийт эздийн өмч 11,249,997 12,016,662 12,779,863
Нийт өр төлбөр болон эздийн өмч 12,499,582 14,133,294 16,897,505

ЛэндМН хувьцааны мэдээлэл

“ЛэндМН ББСБ” ХК-ийн хувьцааны арилжаа МХБ-ийн арилжаанд тэргүүллээ хадгалж, 2018 оны 3 дугаар улиралд нэг өдрийн арилжааны дундаж дүн болон тоо ширхэгийн үзүүлэлтээр биржийн үзүүлэлтүүдийг тэргүүлсэн хэвээр байна. “ЛэндМН” хувьцааны ханш өнгөрсөн 3 дугаар улиралд өмнөх улиралтай харьцуулахад 16%-аар өсч 2018 оны 9 сарын 28-ны өдрийн хаалтын ханшаар 66.05 төгрөгт хүрч хаагдлаа.

ЛэндМН хувьцаа нь анх 2018 оны 3 дугаар сарын 14-нд МХБ-ийн III самбар дээр хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалагдсанаас хойш арилжааны ерөнхий үзүүлэлтүүдээрээ тэргүүлж Монголын Хөрөнгийн Биржийн II самбарт шилжин, ангилал ахилаа.

Нэг өдрийн арилжааны дундаж дүн (III улирал 2018)

Биржиийн өдрийн нийт арилжааны дүнд эзлэх %

Биржиийн өдрийн нийт арилжсан хувьцаанд эзлэх %

Хаалтын ханш

 

Шинэ бүтээгдэхүүний тухай

“ЛэндМН ББСБ” ХК 2018 оны 5 дугаар сард цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхлэх зөвшөөрлөө авсан билээ. Анд Системс Тех ХХК-ийн технологийн баг, ЛэндМН-ийн баг хамтран цахим төлбөр тооцооны шинэ бүтээгдэхүүн болох “Лэнд Хэтэвч” шинэ шийдлээ хөгжүүлж, туршилт болон нэвтрүүлэлтийн бэлтгэл ажлаа ханган, 2018 оны 10 сард багтаан танилцуулахад бэлэн болоод байна. Шинэ бүтээгдэхүүн зах зээлд нэвтэрснээр ЛэндМН аппликейшнаар дамжуулан гар утсаараа төлбөр тооцоо хийх, мөнгө шилжүүлэх зэрэг цахим төлбөр тооцооны нэмэлт олон төрлийн үйлчилгээг Илүү хялбараар Хэзээ ч, Хаанаас ч авах боломжийг “Лэнд Хэтэвч” үйлчилгээ хүнд бүрт олгох юм.

 

Компанийн засаглал

“ЛэндМН ББСБ” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл 2018 оны 3 дугаар улиралд ээлжит болон ээлжит бус хоёр удаа хуралдаж, Компанийн 2018 оны 2 дугаар улирлын тайлан, санхүүгийн гүйцэтгэл, төсвийн асуудлыг хэлэлцэж, компанийн шинэ бүтэц, орон тоог батлах, компанийн дотоод аудиторыг томилох шийдвэр гаргасан.
Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс Аудитын хорооны саналыг үндэслэн Батнямын Тэмүгэг “ЛэндМН ББСБ” ХК-ийн Дотоод аудитороор томилсон бөгөөд Б.Тэмүгэ нь Дотоод аудитын чиглэлээр сүүлийн 3 жил ажилласан туршлагатай, эрч хүчтэй, залуу мэргэжилтэн юм.

Эх сурвалж: Лэндмн

ЛэндМН ББСБ ХК-ийн тухай


Монгол улсын санхүүгийн зах зээлд анх удаа технологийн дэвшлийг санхүүгийн үйлчилгээтэй хамтатгасан Финтек бизнес моделийг LendMN аппликейшнээр дамжуулан амжилттай нэвтрүүлж буй барьцаагүй хямд өртөгтэй, хэрэглээний бичил цахим зээлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм.

Холбоо барих


ЛэндМН ББСБ ХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга: Ч. Намираа
Утас: 9900-3223, Имэйл: contact@lend.mn, board@lend.mn

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.