Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Экобус ХХК Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ орууллаа

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 10 сарын 23
Сурталчилгаа

Жил бүрийн энэ үед Улаанбаатар хотын агаарын бохирдлын тухай асуудал хөндөгдөж, түүнийг бууруулахтай холбоотой олон төрлийн төсөл хөтөлбөрүүд яригддаг ч тодорхой үр дүнд хүрэхгүй байсаар зуны улиралтай золгодог.

“Гамшгийн хэмжээнд” тулж очсон Улаанбаатар хотын агаарыг бохирдуулагч эх үүсвэрүүдийн 80%-ийг гэр хорооллын яндангийн утаа эзэлдэг байна. Гэр хорооллын утаа зөвхөн хүйтний улиралд асуудал үүсгэдэг бол тээврийн хэрэгслүүдээс ялгардаг утаа нь зуны улиралд ч чимээгүй тахал мэт бидний амьсгалах агаарыг бохирдуулдаг гэдгийг бид тэр бүр анзаардаггүй.

Тээврийн хэрэгслээс ялгардаг хорт утааны 80-90 хувийг нийтийн тээврийн автобус болон хүнд даацын автомашинууд ялгаруулдаг. Ялангуяа нийт хатуу биет, хөө тортогийн 59%, азотын ислүүдийн 20%, хүхэрт нэгдлийн 31%-ийг том оврын автобуснууд ялгаруулдаг болох нь тогтоогдсон байдаг.  

 

Тэгвэл Экобус ХХК энэ асуудлыг шийдэх гарц олсон нь дизель хөдөлгүүрийн хөө тортгийг шүүх DPF шүүлтүүрийг зохион бүтээжээ.

DPF-дизель хөдөлгүүрийн утааны тортгийн шүүлтүүр нь Япон улсын экологийн “NOx-PM” хууль, стандартын тусгай зөвшөөрөл (CCES)-ийн өндөр шаардлагыг хангасан автомашин, зам барилгын механизм, вагон зүтгүүр, суурин ба хөдөлгөөнт цахилгаан үүсгүүрийн дизель хөдөлгүүрийн утаанд агуулагддаг азотын ислүүд (NOx) ба хөө тортог, хатуу биетүүд нано тоосонцор (PM)-ийг 99.97% шүүж цэвэрлэдэг аж. 

DPF шүүлтүүрийг DAEWOO BS106 маркийн автобусанд суурилуулсан байдлыг танилцуулья.

 

Дизель хөдөлгүүртэй автомашинд суурилуулж, шүүлтүүртэй болон шүүлтүүргүй янданд цагаан марль барьж хаазлуулж туршиж үзэхэд доорх зурган дээрх үр дүнгүүд гарсан байна.

Энэхүү шүүлтүүрийг дизель хөдөлгүүртэй том оврын автобус болон автомашинуудад суурилуулсанаар тухайн тээврийн хэрэгслээс ялгарах хорт утааг 99 хүртэл хувиар бууруулах боломжтой гэдэг нь батлагдсан. Бохирдсон шүүлтүүрийг цэвэршүүлэгч төхөөрөмжид олон дахин шатааж цэвэрлэж ашиглаж болно. Түүнээс гадна ашиглагдаж байгаа бүх төрлийн хуучин автомашины хөдөлгүүрт суурилуулах боломжтой гэдгээрээ давуу талтай.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 496,720 тээврийн хэрэгсэл зорчиж байгаагийн 70 орчим хувийг 10-аас дээш жилийн насжилттай хуучин тээврийн хэрэгслүүд эзэлдэг. Түүнээс гадна  автомашинаас хамаарсан агаарын бохирдлын үндсэн үзүүлэлт болох азотын давхар ислийн агууламж энэ онд 3 дахин нэмэгдсэн гэсэн тоо баримт гарсан. 

Шүүлтүүр суулгаагүй энэ бүх тээврийн хэрэгслээс өдөр бүр их хэмжээний хорт утаа ялгарч, агаарыг бохирдуулж тэр хэмжээгээрээ бидний эрүүл мэнд, амь насанд нөлөөлсөөр байгаа энэ үед Экобус ХХК-ийн зохион бүтээсэн энэхүү шүүлтүүр нийслэл хотын агаарын бохирдолд тодорхой хэмжээнд хувь нэмрээ оруулсан, сайшаалтай төсөл болжээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.