Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн шилдэг цахим үйлчилгээгээр Smartcar систем шалгарчээ

ikon.mn
2018 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг

2018 оны 9 дүгээр сарын 30-аас 10 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд Мишээл экспо төвд “Дижитал хөгжилд хамтдаа” уриан дор “ICT EXPO-2018” үзэсгэлэнг Засгийн газрын тохируулагч агентлаг - Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас амжилттай зохион байгууллаа.

Үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарт энэ онд гарсан шилдэг шийдэл, шинэ дэвшилтэт техник технологи, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулж мэдээлэл, харилцаа холбооны салбарын шилдэгүүдээ шалгарууллаа.

Уг үзэсгэлэнд нийслэлийн Мэдээллийн технологийн газраас хийж хэрэгжүүлсэн Smartcar тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний систем “ШИЛДЭГ ҮЙЛЧИЛГЭЭ” номинацид шалгарч батламж авлаа.

 

Smartcar.mn систем нь өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн мэдээллийг хянах, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөрийг орон зайнаас үл хамааран онлайнаар төлөх боломжтой анхны цахим систем юм.

Smartcar системд нэмэлт хөгжүүлэлтийг хийж 9 төрлийн үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж.

  1. Автотээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах хүсэлт гаргах үйлчилгээ
  2. Тээврийн хэрэгслийн эзэмшигчтэй утсаар холбогдох үйлчилгээ
  3. Ачиж журамлагдсан тээврийн хэрэгслийн мэдээлэл хүргэх үйлчилгээ
  4. Авто засварын үйлчилгээний байгууллагуудын мэдээллийн үйлчилгээ
  5. ЕC зөвшөөрөл олгох үйлчилгээ
  6. Жолоодох эрхийн оноо шалгах үйлчилгээ
  7. Жуулчны тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгох үйлчилгээ
  8. Иргэд замын хөдөлгөөний зөрчлийг фото зураг, байршлын хамт SMARTCAR application-р мэдээллэх;
  9. Төлбөртэй зогсоолын мэдээлэл хүргэх зэрэг үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

 


Эх сурвалж: Нийслэлийн Мэдээллийн технологийн газар