Бид худалдан авалт хийхдээ НӨАТ-ын баримт авч www.ebarimt.mn-д бүртгүүлээд 3 жил болж байна. Иргэд нэг үеэ бодвол баримтаа авч, бүртгүүлээд сурчихсан.
Гэхдээ www.ebarimt.mn сайт болон апп-д нэвтрэх код, нууц үгээ мартсан бол бүртгэлтэй гар утасны дугаараасаа 131313 дугаарт “?” мессежээр илгээж, шинээр авах боломжтойг Нийслэлийн татварын газраас зөвлөлөө.
Татвар төлөгч иргэд Татварын албаны 1800-1288 дугаарт залгах, www.ebarimt.mn цахим сайтад хандаж сонирхсон мэдээллээ авах, мөн Татварын албаны www.mta.mn цахим сайтын “Татварын боловсрол” цэсний “Асуулт хариултын сан”-гаас татварын хууль тогтоомж болон е-баримттай холбоотой мэдээллийг авч болно.
Баримтаа бүртгүүлснээр иргэд НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг авдаг билээ. 2017 онд 654,000 иргэнд 78.1 тэрбум төгрөг, 2016 онд 497,000 иргэнд 35.1 тэрбум төгрөгийн буцаан олголт өгчээ.
ЗААВАР:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
|