Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад түргэн тусламжийн автомашин гардуулж өгнө

ikon.mn
2018 оны 10 сарын 3
iKon.MN

Шангри Ла зочид буудлын Ballroom танхимд

09:00 цагаас “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” Азийн бүсийн орнуудын чуулга уулзалтын нээлт болно. Нээлтэд Шадар сайд Ө.Энхтүвшин, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БХБ-ын сайд Х.Баделхан, ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар нар оролцоно.

Эрүүл мэндийн яамны “Б” танхимд

09:00-17:00 цагийн хооронд “Эрүүл мэндийн салбарын ажилтны нийгмийн баталгаа ба эрхзүйн шинэчлэл” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг болно.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны гаднаас хөдөлнө

10:00 цагаас ХХААХҮЯ-ны ажлын хэсэг СХД-ийн 112 дугаар цэцэрлэг, ДЦС-4-ий Эрчим зоогийн газар, Мах маркет компани өөрсдийн хоол, цай, бүтээгдэхүүний давсны агууламжийг хэрхэн бууруулсан, ямар үр дүн гарсантай газар дээр нь танилцана.

Эрүүл мэндийн яамны арын талбайд

10:30 цагаас Эрүүл мэндийн салбарын парк шинэчлэлийн хүрээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад түргэн тусламжийн автомашин гардуулна.

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд

11:00 цагаас Монгол Улсад учирч буй мөнгөн усны аюулыг олон нийтэд таниулах зорилготой “Мөнгөн усны чимээгүй аюул, Минамата конвенц” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагаас Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байгаа талаар "Зэс эрдэнийн хувь" компанийн хохирогчид болон "Эрдэнэтийн хохирогчдын эрхийг хамгаалах холбоо" ТББ-аас мэдээлэл хийнэ.

11:30 цагаас Шинжлэх ухааны байгууллагын ууган зүтгэлтэн, нэрт эрдэмтэн, Д.Нацагдоржийн шагналт Балданы Содномын мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан үр хүүхдүүд нь хэвлэлийн бага хурал хийнэ.

"Blu sky" зочид буудлын хурлын танхимд

11:30 цагаас "Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо"-ны бүх шатны сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авна.

Монгол Улсын консерваторид

12:00 цагаас Монгол Улс хөгжмийн дээд сургууль буюу олон улсын жишиг хэллэгээр консерваторитой болсны нэг жил тохиож байна. Багш нарын баярын хүндэтгэлийн ёслолын үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа зарим хөгжим техникийг албан ёсоор хүлээлгэж өгнө.