Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст шуурхай албаны автомашиныг хүлээлгэн өглөө

А.Намуун, iKon.mn
2018 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг

 Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/783 дугаар захирамжаар гамшгийн голомтод шуурхай хүрэлцэн очих, удирдлага зохион байгуулалтаар хангах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор шуурхай албаны автомашиныг гардуулан өглөө.

Тус аксент маркийн автомашин нь 2014 онд үйлдвэрлэгдсэн 34,5 сая төгрөгийн өртөгтэй.

 
 

 Шуурхай автомашиныг хүлээн өгөх ажиллагаанд НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, тус дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, С.Тунгалаг нар оролцлоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар