Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Пүрэвбаатар Улсын дээд шүүх дээр ялагдлаа

ikon.mn
2018 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд УБТЗ-ын нэхэмжлэлтэй Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ. Энэ оны 04-р сарын 11-ний өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох шүүх хурал болж, түүний эзэмшиж байгаа 1,5 тэрбум төгрөгийн үнэтэй хуасыг УБТЗ-ын мэдэлд буцаан олгох шийдвэр гарсан юм.

Энэхүү шийдвэрийг эсэргүүцэж Л.Пүрэвбаатар нь Улсын дээд шүүхэд гомдол гаргасан байна. Л.Пүрэвбаатар нь УБТЗ-ын даргаар хоёр жил ажиллахдаа УБТЗ ХНН-ын хөрөнгөөр хувьдаа Зайсанд 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаус захиалан бариулж эзэмшиж байгааг “”УБТЗ” ХНН хууль бус үйлдэл хэмээн үзэж шүүхэд хандсан юм. Учир нь тэрээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн хэдий ч уг байрыг өөрийн өмчлөлд авахыг санаархан маргаан үүсгэсэн нь ийнхүү шүүхэд хандахаас аргагүй байдалд хүргэсэн байна. Улсын дээд шүүх түүний гомдлыг авч хэлэлцээд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталж, Л.Пүрэвбаатарын гомдлыг хэрэгсэхгүй болголоо.

Ийнхүү дуулиан дагуулаад байсан Л.Пүрэвбаатарт холбогдох хэрэг эцэслэн шийдэгдэж, УБТЗ өөрийн өмч хөрөнгийг буцаан авахаар боллоо. “УБТЗ” ХНН-ийн зүгээс уг байрыг дуудлага худалдаанд оруулж олсон орлогыг залуу төмөр замчдын орон сууцны урдчилгаа төлбөрийг бүрдүүлэхэд зориулах зорилготой байгаагаа мэдэгдээд байгаа юм. УБТЗ-ын үе үеийн дарга нар ийм өндөр үнэтэй тансаг хаус авч байсан тохиолдол өмнө нь гарч байгаагүй юм. Тийм ч учраас энэ асуудалд олон нийт ихээхэн шүүмжлэлтэй хандаж байсан бөгөөд энэ хэрэг хэрхэн шийдэгдэхийг анхааралтай ажиглаж байсан гэж хэлж болно. Өчигдрийн дээд шүүхийн хуралдаанд Л.Пүрэвбаатар өөрийн биеэр ирж оролцсон байна.

Мэдээллийн эх сурвалж: “УБТЗ” ХНН

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.