Баянгол зочид буудлын хойд талын Соrporate зочид буудлын 3 давхрын хурлын танхимд
09:00 цагаас Сүхбаатар дүүргийн ГХУСАЗСЗ, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсээс "Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.
Хангарьд ордны 14 давхрын хурлын зааланд
10:00 цагаас Газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдаа болно.
МН тоуэр 7давхарт
10:00 цагаас Барилгын салбарын ахмад удирдах ажилтнуудын уулзалт болно.
"Корпорейт" конвеншин сентрийн "Улаанбаатар" танхимд
10:14 цагаас "Монгол Улсын гадаад худалдааны бодлогод анхаарах асуудлууд" сэдэвт хэлэлцүүлэг болно.
НЗДТГ-ын 14 давхарт
11:00 цагаас Нийслэлийн ИТХ-ын Ээлжит 18-р хуралдаан болно. Хуралдаанаар “Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зарим арга хэмжээний тухай” 70 дугаар тогтоолын хэрэгжилт, “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай” 119 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар хэлэлцэнэ.
Хавдар судлалын үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэндийн мэдээллийн төвд
11:00 цагаас "Хавдрын эсрэг хамтдаа" сэдэвт маркийн анхны өдрийн нээлтийн арга хэмжээ болно.
Тусгаар тогтнолын талбайд
11:00-18:00 цагийн хооронд Шүүх, шүүгч нарын хууль бус үйлдэлтэй холбоотой жагсаал цуглаан хийнэ.
Үндэсний мэдээллийн төвд
12:00 цагаас "Дубайн гэрээ" - ний асуудлаар гаргасан захирамжуудыг хүчингүй болгуулах тухай гомдлыг Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүлээлгэн өгсөн талаар хэвлэлийн бага хурал хийнэ.
“Уран зургийн галерей”-д
16:00 цагаас "Дүрслэх урлагийн шилдэг бүтээл - 2018" үзэсгэлэнгийн нээлт болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!