Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын уран гулгалтын залуу од Загитова дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Оросын уран гулгалтын залуу од Алина Загитова өчигдөр Германд болсон тэмцээнд эмэгтэйчүүдийн богино үзүүлбэрийн төрлөөр дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.

Nebelhorn Trophy олон улсын тэмцээнд төгс гэж хэлж болохоор гүйцэтгэл үзүүлж 79.93 оноо авснаар Загитова бусад өрсөлдөгчдөөсөө бүтэн найман оноогоор тасарч, тэргүүлсэн юм.

Тэрээр энэ төрлийн өмнөх дээд амжилтыг Пёнчаны Өвлийн Олимпийн наадам дээр 82.92 оноогоор тогтоогоод байжээ. Гэвч Олон Улсын Тэшүүрийн Холбоо энэ оны дундаас эхлэн онооны шинэ систем нэвтрүүлснээр өмнөх дээд амжилтыг тооцохгүй болсон байна.

Загитова өнгөрсөн хоёрдугаар сард Пёнчаны Өвлийн Олимпийн наадамд 15 настайдаа оролцож, богино болон чөлөөт үзүүлбэрийн төрлүүдээс алтан медаль зүүсэн юм.

Алина Загитовагийн дээд амжилт тогтоосон үзүүлбэр:

Эх сурвалж: Russia Today