Цаг уурын байгууллагаас өнөө маргаашдаа зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, сэрүүхэн байхыг онцгойлон анхаарууллаа.
Есдүгээр сарын 28-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
УЛААНБААТАР ХОТ:
- Шөнөдөө ялимгүй хур тунадас, өдөртөө бага зэргийн хур тунадас орно.
- Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:
- Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна.
- Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
- Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус дулаан.
- Бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
- Зарим газраар хур тунадас, нойтон цас орно.
- Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна.
- Бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:
- Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурна.
- Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
- Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан
- Өмнөд хэсгээр 2-7 градус, өдөртөө бүх нутгаар 6-11 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:
- Ялимгүй хур тунадас орно.
- Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
- Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно.
- Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
- Бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна.
Есдүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Есдүгээр сарын 29-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 10 сарын 1-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно.
Эх сурвалж: ЦУОШГ
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!