Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Dreamers’ Day: “You Were Never Really Here” кино энэ Бямба гарагт гарна

С.Бадрал, iKon.mn
2018 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг

2017 оны тавдугаар сарын 27-нд Каннын кино наадам дээр үзэгчдэд анх удаа хүрч дуусахад бүтэн долоон минутын турш үзэгчид босч алгаа ташсан байдаг уг киногоороо найруулагч Линн Рэмси шилдэг кино зохиол шагналыг, Хоакин Феникс шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчний шагналыг хүртсэн.

Каннын кино наадмын үеэр олонд толилуулах ёстой байсан ч кино наадмаас ердөө хэдхэн хоногийн өмнө л дуусгаж явуулсан гэдэг. Найруулагч дараа нь тус хувилбарыг хараахан дуусаагүй байсан ч гэсэн явуулсан гэдгээ ярьж байжээ.

Уг киног Жонатан Амесын 2013 онд гаргасан ижил нэрт романаас сэдэвлэн бүтээсэн. Кинон дээр гол дүрийн жүжигчин залуу резинэн бээлий, янз бүрийн хэрэгслүүдийг ашигладаг боловч жүжигчин Хоакин Феникс эдгээр зүйлийг ашиглахгүй, оруулахгүй байх нь харин ч дүрийг илүү сонирхолтой болгоно гэсэн санал тавьж, түүгээр нь хийсэн байна.

Гол дүрийн юу хийх гэж байгааг таамаглахын аргагүйн дээр, 90 минут үргэлжлэх уг нууцлаг, триллер, драм төрлийн бүтээл танд асар олон мэдрэмж, гүн сэтгэгдэл үлдээнэ гэдэгтэй санал нэг байж болно.

Бас нэгэн сонирхолтой мэдээллийг хүргэхэд, энэ долоо хоногт Dreamers’ Day дээр уг кино гарах ба давхар бас нэгэн кино та бүхний хүртээл болох юм. Энэ бол Алтан Хальс холбооны гишүүн Бум-Эрдэнийн Мөнхзулын найруулан бүтээсэн “Untwined Peaks” гэх богино хэмжээний кино юм. Нийт 30 минут үргэлжлэх тус киноны тухай богино танилцуулга хүргэе. 

Хохирогч Түвшин. Ганцаараа амьдардаг. Ойрын хамаатан садан гэхээр хүн үгүй. Залуухан цагдаагийн ахмад эл Түвшингийн хэргийг мөрдөх болно. Гэрчүүд. Сэжигтнүүд. Хэн нь Түвшинг хөнөөсөн болох? Цогцос хохирогчийнх гэдэгт хэр итгэлтэй байж болох вэ? Мөрдөгч хэчнээн хүмүүсээс мэдүүлэг авсан ч тэрээр төөрч орхино. Юуг хаанаас хайхаа үл мэднэ.

Та уг хоёр сонирхолтой киног энэ Бямба гарагт буюу есдүгээр сарын 29-нд 16:00 цагаас Их дэлгүүрийн таван давхарт байрлах iCinema кино театрт нэгэн зэрэг үзэх боломжтой.