Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН МЭДЭЭ: Сайншанд салхин паркийн эхний сэнс эрчим хүч нийлүүлж эхэллээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Есдүгээр сарын 21-ний өдрийн 17:30 цагт Сайншандын салхин паркийн нам ба өндрийн чадлын тоноглол Монгол Улсын эрчим хүчний сүлжээнд холбогдлоо.

Ингээд 9 дүгээр сарын 22-ны Бямба гарагийн 19:47 цагт эхний салхин сэнсийг техникийн комисс хүлээн авч Сайншанд салхин парк цахилгаан үйлдвэрлэж эхэлж байна.

Манай улсын хамгийн том, 55МВт хүчин чадал бүхий салхин станцын 25 сэнсийг ойрын хугацаанд бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахаар төлөвлөжээ.

Улаанбаатар хотын цахилгааны хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор Сайншанд салхин парк нь өөрийн динамик компенсаци буюу тохируулагч төхөөрөмжөөрөө хэрэглэгчдэд илүү найдвартай цахилгааныг нийлүүлж байгаа юм.

 

Тус салхин станц бүрэн ашиглалтанд орсноор нийт 100,000 гаруй айл өрхийг цахилгаанаар хангаж, 200,000 мянган тонн нүүрс хүчлийн хийг агаар мандалд дэгдэхээс сэргийлж Монгол Улсын нүүрстөрөгчийг бууруулах хөтөлбөрийн зорилтод хувь нэмэр оруулах аж.

120 сая ам долларын хөрөнгө оруулалттай 55 МВт-ын хүчин чадал бүхий салхин цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг 2017 оны наймдугаар сард эхлүүлж байсан юм.

Сайншанд салхин парк нь Дорноговь аймгийн Сайншанд сумаас зүүн урагш 15 км-т байрладаг билээ.