2019/10/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,674.62₮
B30
УЛААНБААТАР
10°
|
-2°
B30
УЛААНБААТАР
14°
|
-1°
B30
УЛААНБААТАР
|
03:00
S29
-2°
04:00
S29
-3°
05:00
S31
-3°
06:00
S31
-4°
07:00
S31
-5°
08:00
S32
-4°
09:00
S32
-2°
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
14:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/24 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсад валютын нөөцийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгааг ОУВС-гийн тэргүүн анхаарууллаа

ikon.mn
2018 оны 9 сарын 24
iKon.MN

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Олон улсын валютын сан (ОУВС)-гийн тэргүүн хатагтай К.Лагардтай уулзаж, тус сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярилцав.

Тэрбээр Монгол Улсыг дэмжиж, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, нөхцөл байдлыг ойлгож, дэмжиж байдагт ОУВС-гийн Тэргүүн болон нийт хамт олонд талархал илэрхийлэв.

ОУВС-гийн тэргүүн К.Лагард ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” батлагдсанаас хойш хэрэгжилт сайн байгааг онцлоод бодлогын хэрэгжилт тууштай, зорилтот тоон шалгуур үзүүлэлтүүд хангагдсан, төсвийн тогтвортой байдал, өрийн хэмжээ буурах, зээлжих зэрэглэл сайжрахад дорвитой ахиц гарсан амжилттай хөтөлбөр хэрэгжүүлж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

Хөтөлбөрийн үр дүнд монголын эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2 хувь байсан бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 6.3 хувь, цаашлаад 2019 онд 8 орчим хувиар өсөхөөр төлөвлөж байна.

 

Түүнчлэн төсвийн нэгдмэл байдал, сахилга батыг сайжруулснаар байнгын алдагдалтай явж ирсэн төсвийн үзүүлэлт эрс сайжирч, төсвийн үндсэн тэнцэл 2018 онд анх удаа ашигтай гарч, улмаар 2019 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хувьтай тэнцэх ашигтай гарахаар тооцож байна.

ОУВС-гийн тэргүүн К.Лагард инфляцийн түвшин зорилтот түвшинд хадгалагдан, гадаад валютын нөөц чамлалтгүйгээр өсч, банкны салбарыг эрүүлжүүлэх, хууль эрх зүйн орчинг сайжруулах зэрэг ажлууд хийгдэн эхний үр дүнгээ өгч эхэлснийг онцлон тэмдэглэв.

Монгол Улс гадаад болон дотоод шокуудад мэдрэг байгаа тул хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах, гадаад валютын нөөцийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгааг анхааруулж, үүсч болзошгүй шокын эсрэг арга хэмжээг боловсруулах нь зүйтэй гэдгийг ОУВС-гийн Тэргүүн тэмдэглэлээ.

Цаашид Монгол Улсын Засгийн газар, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг улам үр дүнтэй хэрэгжүүлж эдийн  засгийн өсөлтийг тогтворжуулах, хүртээмжийг улам бүр нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа Ерөнхий сайд мэдэгдлээ.

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

x