ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Сайншанд салхин парк үйл ажиллагаагаа эхэллээ

ikon.mn
2018 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Дорноговь аймгийн Сайншанд суманд хэрэгжиж байгаа 55 мв-ын хүчин чадалтай “Сайншанд салхин парк”-ын нээлт есдүгээр сарын 17-нд боллоо. Бүтээн байгуулалтын суурь бүтэц хийгээд нийт 25 турбин  суурилуулах ажлыг дуусгасан байна.

Салхин паркийн барилга угсралтын ажил дууссанаар цахилгааны холболтыг  манай улсын нэгдсэн цахилгаан шугам сүлжээнд холбож эрчим хүч нийлүүлэх ажил ийн эхэлж буй. Сайншандын салхин парк ашиглалтад орсноор орон нутагт 30-40 байнгын  шинэ ажлын байр гарах бөгөөд үүнд орон нутгийн иргэдийг ажиллуулахаар төлөвлөсөн аж. Мөн бүтээн байгуулалтад орон нутгийн компаниуд, иргэд оролцож байна.

Дорноговь аймаг  бүтэн жилийн ихэнх хоногт нар, салхитай байдаг нь  сэргээгдэх эрчим хүчээр орон нутгийг хангах таатай боломж гэж албаныхан онцоллоо. Мөн салхин паркийг ашиглалтад оруулахад орон нутгаас шаардлагатай бүх зүйлээр дэмжин ажиллаж байгаа гэж аймгийн  Засаг дарга Т.Энхтүвшин ярив. Дээрх төслийг Европын хөрөнгө оруулалтын банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Данийн экспортын хөгжлийн агентлагийн нийт 120 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар  барьсан байна.

55 мв-ын хүчин чадалтай салхин станц нь 50 гаруй мянган өрхтэй хоёр ч аймгийг жилдээ цахилгаанаар хангах боломжтой төдийгүй нүүрс хүчлийн давхар ислийг бууруулах, нүүрсний хэрэглээг багасгах, эрчим хүчний алдагдлыг бууруулах, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг  олон боломж бүрдэх юм. Үүнээс гадна нарны эх үүсвэрийг ашиглаж “Дезерт солар пауэр вуан” ХХК  Сайншанд сумын зүүн талд 30 мв-ын нарны цахилгаан станц барих ажлыг гүйцэтгэж байна.

Нарны эх үүсвэрээр цахилгаан  эрчим хүч үйлдвэрлэх энэхүү төсөл нь “Багануур” ЗӨБЦТСК-ийн эх үүсвэрээр тэжээгдэж байгаа  Сайншанд болон Замын-Үүд зэрэг томоохон сууринд шаардлагатай эрчим хүчийг дахин хуваарилах, нөөц эх үүсвэрийг бий болгох,  эрчим хүч экспортлох зорилготой аж.

Нар, салхины дээрх цахилгаан станц  ашиглалтад орсноор Монгол Улсын зүүн өмнөд бүсийн хилийн аймаг Дорноговьд эрчим хүчний  хос хөдөлгүүртэй болно. Нээлтийн ёслолын  үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, “Сайншанд салхин парк” ХХК-ийн захирал Оливр Шнорр болон төсөл хэрэгжүүлэгч гадаад дотоодын төлөөлөгчид, орон нутгийн байгууллагын холбогдох албан тушаалтнууд, иргэд оролцлоо.

 

Эх сурвалж: dornogovipost.mn

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
БАХАРХМААР
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
davaasuren [202.246.252.97] 2018/9/19
saidaa taniig medeegui bhad iim yum hiigeed bna shuu, uter turgen gatsaagaarai
2 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2018/9/18
za door orosuud eserguutseed ehelsen harj baigaa biz mongoliin erchim huchnii bie daasan bodlogo orosuudad uneheer taalagdahgui baina
8 | 0 Хариулах
Зочин [59.153.114.26] 2018/9/19
ravdan terguutei teneg orsiin nohoinuud bichij baigaa
1 | 0 Хариулах
Зочин [66.181.184.61] 2018/9/18
Монголчуудад зориулсан орос ардын үлгэрээс ишлэв УЦС тай болбол Байгаль нуур ширгэнэ Салхин ЦС тай болбол цөлжилт болно Нүүрсэн ЦС тай болбол төмөр замаар хятад танк ирнэ
11 | 0 Хариулах
Зочин [172.58.142.141] 2018/9/19
Haha goy naasan
0 | 0 Хариулах
Зочин [103.26.193.70] 2018/9/18
Монгол салхи ихтэй, эзгүй хоосон тал ихтэй. Анх суурилуулахад маш өндөр зардал гардаг ч салхи нь үнэгүй бдаг тул црт хугацаанд нь аваад харвал их ашигтай бдаг юм. Монголчууд эрчим хүчээр хараат бус болно гдэг Оросуудын атаа хорсолыг буцалгаж бн
9 | 2 Хариулах
Зочин [103.26.193.70] 2018/9/18
Оросуудын 400 саяар хийх гж бгаа 70 мегаватт өргөтгөлтэй бараг тэнцэх 55 мегаватт эрчим хүч гаргах салхин паркыг 120 сая доллараар л барьж бн, эхэндээ яахав үнэтэй л нийлүүлэх бх хөрөнгө оруулалтаа нөхөх гээд, харин удах тусам өртөг нь ихээр буурж ашигтай болно. Үүнд л оросууд хорсоод нураах санаатай бгаа юм
5 | 2 Хариулах
Зочин [103.26.193.70] 2018/9/18
Оросууд 3-р станцыг 70 мегаватаар өргөтгөхдөө 300-400 сая доллар заруулна, зээлийнхээ хүүнд жилд 10% авна гж бгаа юм
6 | 0 Хариулах
Зочин [103.14.38.130] 2018/9/18
Салхин парк хүний эрүүл мэндэд маш хортой. Энэ даруй хааж, сэнсүүдийг нь буулгаж, Монголоос хөөж гаргах хэрэгтэй.
0 | 16 Хариулах
Зочин [103.212.117.235] 2018/9/18
Hha alna shuu
4 | 0 Хариулах
Иргэн [107.77.213.113] 2018/9/20
Хахаха солиотой хог вэ! Суурьшлын бүсэд бол чимээ нь ядаргаанд оруулдаг гэдэг. Гэвч ямар нэг ноцтой өвчлөл учруулахгүй. Дэлхийн хаа сайгүй салхин цахилгаан станцтай газрууд байна.
0 | 0 Хариулах
zochin [43.228.130.236] 2018/9/18
tsoljiltiig l bid demjeed baina daa
1 | 12 Хариулах
Зочин [209.89.142.82] 2018/9/18
Тоо толгой нь хэтэрсэн ямаан сүрэг, 60 сая мал уул уурхай, сэргээгдэх эрчим хүчнээс илүү цөлжилт үүсгэж байгааг та мэдэх үү?
8 | 1 Хариулах
Saijruulsan Nuurs [202.9.41.74] 2018/9/18
Iim gajig sens menseer huduu heer bohirduulaad iah gesiin be. Zugeer iim elbeg nuursnii nuuts baihad saihan nuursee tulj baishingaa halaagaad amidraad bolj l baina. Sain halj uguhgui bol baishindaa 2 3n zuuh tavichih, deevree nuhleed nemeed iandan gargachih. Ter utaa mutaa gej hudlaa surjigneed iamar ch ashig alga. Zaisan haviar lav nadaa utaa uzegdej, medregdeed baigaa iom alga.
3 | 10 Хариулах
Зочин [202.126.89.89] 2018/9/18
Ym medehgui baij bolno, medrel baij bolno. Harin terneesee sanaa zovohguigeer medemhiireed baival hetsuu l bn daa
4 | 0 Хариулах
Зочин [209.89.142.82] 2018/9/18
Сэргээгдэх эрчим хүчээ дэмжээд өгөх хэрэгтэй. Халаалтаа яагаад цахилгаанаар шийдэж болдоггүй юм? Хийе гэвэл боломж их байна, чадахгүй гэвэл 1000 шалтгаан дурьдаж болно.
4 | 0 Хариулах
гомо [202.179.26.72] 2018/9/18
энэ гомо мөнхөө гэдэг хү чинь 1. бэлгиын гаж дон буюу ижил хүйстэн 2. сэтгэцийн хувьд асуудлатай. 3. бэлгийн замын халдвар буюу тэмбүүтэй.4. шоронгийн хөгшин овгорууд түүнийг доошоо орсон хулгай чгаж зарласан гэнэ лээ аймаар хэрэг юм аа
0 | 6 Хариулах
Зочин [202.126.89.113] 2018/9/18
Хаана юу солиороод байгаа шизо вэ чи? эмээ уусан уу?
2 | 0 Хариулах
Зочин [49.0.147.146] 2018/9/18
ene savalgaag tgd tets 4 ahiad uureh bolj dee !!! nar salhia suljeeniihee 10%d ni barimaar ym eniig bur huulichlaad uguh heregtei. deer ni usan tsahilgaan stants yu bolson be.
2 | 10 Хариулах
Зочин [202.126.89.113] 2018/9/18
Ай мөн тэнэг хүн ээ чи.
4 | 0 Хариулах
Зочин [49.0.147.146] 2018/9/18
yu ch mdkv bol duugvi l bai l daa.
0 | 0 Хариулах