Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

RestoEXPO 2018 үзэсгэлэн шинэ түвшинд зохион байгуулагдаж байна

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 9 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

Зочлох үйлчлэх салбарын мэргэжлийн талбарынхныг нэг дор цуглуулсан RestoEXPO 2018 үзэсгэлэн эхэллээ. Үзэсгэлэнд нийт 100 гаруй аж ахуй нэгж оролцож өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байгаа бөгөөд ресторан, зоогийн газар, кофе шоп, паб бар клуб, караоке, катеринг үйлчилгээний бизнес эрхлэгч , ханган нийлүүлэгчид байгаа  Үзэсгэлэн эхний өдрөө маш амжилттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд 09/18, 09/19 ний өдрүүдэд мөн үргэлжлэн зохион байгуулагдах тул эрхэм бизнес эрхлэгч та бүхнийг урьж байна.

Үзэсгэлэнгийн үеэр хамгийн их анхаарал татсан сонирхолтой зүйл нь сургалт семинар, мастер класс ахлах тогоочийн сургалт, бариста , бартендер тэмцээн, хэлэлцүүлэг байлаа.

22 төрлийн сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж буй уг сургалтуудыг гадаад , дотоодын чадварлаг багш нар урилгаар ирж хичээл зааж байгаа бөгөөд үүнд ОХУ-аас ирсэн Инна Щепетова, Артем Протасов нар рестораны маркетинг, Колумб кофены үрний нууц зэрэг сэдвүүдээр  09/18 нд сургалт явуулах юм. Та бүхэн бусад багш нарын сургалтын хуваарь харах бол http://crocus.mn/restoexpo/course.html линкээр хандан харах боломжтой .

Мастер класс сургалтын хувьд нийт 7 ахлах тогооч хичээл заах бөгөөд 09/17 нд  ОХУ-аас ирсэн Стас Валеников  “Convetherm & Merry chef брэндийн шарах шүүгээ, дэвшилтэт технологи” сэдвээр, П.Ганбат Bluefin LLC ерөнхий захирал, үүсгэн байгуулагч “Японы уламжлалт болон орчин үеийн хоолны чиг хандлага” сэдвээр тус тус орсон байна. 09/18, 09/19 нд ахлах тогоочийн мастер класс сургалт үргэлжлэн орох бөгөөд сургалтын хуваарийг http://crocus.mn/restoexpo/master_class.html линкээр хандан харах юм байна. Мөн мастер класс ахлах тогоочийн сургалт явуулахад туслалцаа үзүүлсэн хүнсний ивээн тэтгэгч байгууллагууддаа талархаж байснаа RestoEXPO 2018 тэр дундаа Мастер класс зохион байгуулж буй зохион байгуулагчид хэлж байсан.

Үндэсний аварга шалгаруулах бариста тэмцээнд урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн 20 оролцогч оролцож шилдгийн шилдэг бариста тодрох юм. Тэмцээний шүүгчээр ОХУ, БНСУ-аас хүрэлцэн ирсэн нийт 4 шүүгчийн бүрэлдэхүүнтэй тэмцээнийг Монголын баристагийн холбоо хамтран амжилттай зохион байгуулж байна. 09/17нд эхний 10 хүн шалгаруулалтанд оролцож 09/18 нд дараагийн 10 оролцогч тэмцээндээ оролцон 2.000.000 төгрөгний шагналын сангийн шилдгийн шилдэг бариста тодрох юм.

Шинэ залуу аварга шалгаруулах бартендерийн тэмцээнд нийт 25 оролцогч өрсөлдөж шилдэг 8 шинэ залуу бартендер шалгарсан байна. Тэмцээний шүүгчээр БНТурк улсаас хүрэлцэн ирсэн Cem Deniz, Г.Тэнгис, Г.Гомбонэрэн нарын бүрэлдэхүүнтэй шүүгч нар ажиллаж байна. Тэмцээнийг Монголын бартендер клубынхан хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 09/18ны өдөр шинэ залуу бартендер шалгаруулах тэмцээний ялагч тодрох юм байна.

Мөн үзэсгэлэнгийн задгай талбайд 15 ресторан , кофе шопын хоол, уух зүйлсийн амталгаат худалдаа явагдаж байгаа гээд маш олон сонирхолтой арга хэмжээ зэрэг зохион байгуулагдаж уйдахааргүй өмнө нь болж байсан үзэсгэлэнгүүдээс онцлог давуу тал ихтэй болж байгааг дуулгахад таатай байна.

 

Та бизнес эрхлэхэд маш олон асуудал тулгардаг уу? Хэрхэн шийдэхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл RestoEXPO 2018 үзэсгэлэнгийн Хэлэлцүүлэгт оролцож рестораныхаа өмнө тулгарсан асуудлаа төрийн болон төрийн бус байгууллагуудтайгаа ярилцаж шийдэх арга зам олох боломжтой гээд зочлох, үйлчлэх салбарын хөгжил дэвшилд нэмэр болохуйц олон үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна.

Ингээд та бүхэн RestoEXPO 2018 үзэсгэлэнгээр зочлохыг хүсвэл Монголын хамгийн том эвент холл Крокуст хүрэлцэн ирээрэй. 09.17-19 хүртэл үргэлжлэх бөгөөд 09/18 нд бариста болон бартендер тэмцээний аваргууд шалгарна гээд сонин содон ихтэй үзэсгэлэн болж байна.

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.