Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Хотын төв орчмын замын хөдөлгөөнд орсон өөрчлөлтүүд

Г.Номин, iKon.mn
2018 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Замын түгжрэлийг бууруулах зорилгоор хотын төв орчмын замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулжээ.

  • Өчигдрөөс /2018.09.17/ 1 дүгээр сургуулийн уулзвараас хойш Цэцэг төв рүү эргэх хөдөлгөөнийг хориглож, хойноос урагш чиглэлд нэг чигийн хөдөлгөөнтэй болгожээ.
     
  • Есдүгээр сарын 13-наас ОХУ-ын Элчин сайдын яамны баруун талын авто замыг сөрөг хөдөлгөөнтэй болгож өөрчлөлт хийсэн байна.
     
    https://www.facebook.com/zamiintsagdaa/videos/668306986887713/
  • Хүүхдийн ордны баруун хойд уулзвараар урагш буюу зүүн гар тийш эргэх нөхцлийг бүрдүүлж, гэрлэн дохионы тохируулга туршилтын ажлыг хийж байна.
     

    Ингэснээр иргэд ГХЯ-ын уулзвараар Олимпийн гудамж руу эргэж Шангри-Ла төвийн уулзвараар баруун эргээд Гэндэнгийн гудамжаар зорчиж, Хүүхдийн ордны уулзвараар Энхтайваны гүүр рүү эргэх боломжтой болох аж.

    https://www.facebook.com/zamiintsagdaa/videos/289730288423127/
  • Чингисийн өргөн чөлөөний хойд хэсэг буюу Төв номын сангийн урдаас Төв шуудангийн уулзвар хүртэл хоёр хэсэг газрын бродурыг авч замын зорчих хэсэгт эгнээ нэмсэн байна.
  • Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн урд замд нийтийн эзэмшлийн зам талбайг авто зогсоол болгосон байсныг буулгаж, авто замын зорчих хэсгийн тоог нэмэгдүүлжээ.

Харин Скайтел төвийн хажуугийн автобусны буудлыг Хүүхдийн ордны хойд талд шилжүүлэн байгуулах ажил судалгааны шатанд явж байгаа гэнэ. 

Түүнчлэн Богд уулын арын замын баруунаас зүүн чиглэлийн урсгалыг хааж, Яармагийн гүүр рүү нэвтрэх хэсгийн нэгдүгээр эгнээг нарийсган гүүрийн бүтээн байгуулалтын ажил хийж байгаатай холбоотойгоор Яармагийн зам баруунаасаа зүүн чиглэлд тогтмол ачаалалтай байгааг Замын цагдаагийн албанаас мэдээллээ.