Нийслэлийн ногоон бүсэд 2018 оны эхний хагас жилийн байдлаар улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр нийт 16 мянган га талбайд ойн хөнөөлт хортон шавжийг устгажээ.
Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Гачууртын амны Шижирийн даваа, Шижир, Хадат, Бургаст, Асгатын ар, Бугат, Бэрх, Их амны ойд тархсан навч шилмүүсний зонхилогч хөнөөлт шавжийг устгах ажлыг Мон Таксаци” ХХК орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байгаа аж.
Энэ хэсэгт нийт 500 га талбайд утаат болон үүргийн шүршигч багаж ашиглан микробиологийн арга ашиглажээ.
Мөн өрөөсгөл хүр эрвээхэйн өндгийг механик аргаар түүх ажил улсын төсвийн хөрөнгөөр 9 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн зуслангийн бүсэд үргэлжилж байна.
Навч шилмүүсний хөнөөлт шавжийн тархалт, хор хөнөөл, голомтыг хязгаарлах арга хэмжээнд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Гачуурт тосгоны оршин суугчид, нөхөрлөлийн гишүүд идэвхтэй оролцож байгааг албаныхан хэлэв.
Эх сурвалж: Нийслэлийн Байгаль орчны газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
|