Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: “Тархи судлал-XXI зуун” эрдэм шинжилгээний хуралд Нобелийн шагналтнууд оролцоно

ikon.mn
2018 оны 9 сарын 18
iKon.MN

БСШУСЯ-ны 420 тоотод

09:00 цагаас "Ерөнхий Боловсролын сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх арга зүй" удирдах ажилтны сургалт зохион байгуулна.

Барилга, хот байгуулалтын яамны хурлын танхимд

09:00 цагаас Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын 11 дэх удаагийн “Тогтвортой хот байгуулалт, хот төлөвлөлтөд БОЭТТ-ийн гүйцэтгэх үүрэг” олон улсын чуулга уулзалтын талаарх хэвлэлийн бага хурал хийнэ.

G-Mobile компанийн байрны 302 тоот танхимд

09:00 цагаас СЗХ-ны орон нутаг дахь төлөөлөгчиддөө Хорооны бодлого, чиглэл, дунд хугацааны стратегийг танилцуулах уулзалт-зөвлөлгөөн болно.

Нийслэлийн Улаанбаатар Чуулгад

09:00-17:00 цагийн хооронд Сургуулийг бүх талаараа хамгийн аюулгүй орчин байлгахын тулд эцэг эх, багш удирдах ажилтан нийгмийн бусад төлөөллүүд юу хийх ёстой талаар "ЕБС-ийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлого" удирдах ажилтны сургалтын үеэр ярилцах болно. Зохион байгуулагчид БСШУС Яам, UNICEF Mongolia Дэлхийн Зөн Монгол, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар.

Монгол Улсын Үндэсний номын санд

09:00-18:00 цагийн хооронд “Номын сангийн алсын хараа – 2018” үндэсний зөвлөгөөн болно.

ХААИС-ийн “Хатан Туул” театрт

10:30 цагаас “Монгол улсын Мал аж ахуйн тогтвортой хөгжлийн загварыг бий болгох нь, Хөдөө аж ахуйн бодлогын талаарх санал, сургамж” сэдэвт лекц болно.

Төрийн ордны Иргэний танхимд

11:00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох “Тархи судлал-XXI зуун” эрдэм шинжилгээний хуралд Нобелийн шагналт эрдэмтэн тархи судлаач Эдвард Мозер болон Дэлхийн тархи судлалын холбооны тэргүүн зэрэг шилдэг эрдэмтэн судлаачид ирж оролцох талаар хэвлэлийн хурал хийнэ.

Шангри Ла зочид буудалд

11:00 цагаас Метаны хийн хайгуул хийх, ашиглах чиглэлээр Австралийн компани, Ашигт малтмал газрын тосны газартай гэрээ байгуулна.

Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын 5 давхрын хурлын зааланд 

14:30 цагаас ХНХЯ-ны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран “Хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” сэдэвт сургалтыг зохион байгуулна.

Бест Вестерн Туушин зочид буудлын Соёмбо танхимд

14:30 цагаас Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлж буй 3 төслийн нээлт болно. Эдгээр төсөл нь агаарын бохирдлыг бууруулах ба Монголын нэхмэлийн үйлдвэрлэлийг дэмжих зорилготой юм.