Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Жон Кэрри ерөнхийлөгч Дональд Трампыг өсвөр насны охинтой зүйрлэжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Жон Кэрри өнгөрсөн Баасан гарагт HBO сувгийн Real Time with Bill Maher шоунд оролцож, удахгүй гаргах гэж байгаа “Every day is Extra” дурсамжийн номоо танилцуулжээ.

Урд өдөр нь Дональд Трамп түүнийг Ираны засгийн газрын төлөөлөгчидтэй хууль бус уулзалт нууцаар хийж байсан тухай твиттер хуудсандаа бичиж, буруутгаж байсан юм.

Тэгвэл хөтлөгч түүнээс Трампын энэ мэдэгдлийн талаар хамгийн эхэнд асуужээ. Кэрри “Миний мэдэж байгаагаар тэр бол АНУ-ын үндсэн хууль юм уу, эсвэл ажлын тайлангаа уншихаас илүү цагийг Твиттерийнхээ лайкыг тоолж суухад зарцуулдаг анхны ерөнхийлөгч” гэж хэлсэн байна.

Үзэгчид түүний хэлсэн үгийг уухайлан дэмжжээ.

Дараа нь Кэрри “Тэр бол найман настай хүүгийн хэмжээний төлөвшилт, өсвөр насны охины эрсдэлтэй, тогтворгүй зан аашийг зэрэг хослуулсан үнэхээр ховор хүн. Түүнийг тодорхойлоход энэ хангалттай” гэж хэлсэн байна.

Түүнийг ингэж хариулсны дараа хөтлөгч инээж, үзэгчид нижигнэтэл алга ташжээ. Жон Кэрриг 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшиж магадгүй гэсэн яриа байдаг.

Массачусетсийн сенатораар олон жил сонгогдож ажилласан тэрээр 2004 оны ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах Намын Жорж Бушт багахан хувийн зөрүүгээр ялагдаж байсан юм.

Кэрри өнгөрсөн хугацаанд сонгуульд нэр дэвших эсэх талаар эргэлзэж байгаагаа хэд хэдэн удаа хэвлэлд ярьж байсан ч бүрмөсөн үгүйсгээгүй.

Хамгийн сүүлд CBS News сувагт ярихдаа “Би энэ талаар үнэндээ огт бодохгүй байгаа. Одоо 2020 онд болох зүйлийн талаар ярих нь дэмий цаг гарзадсан явдал болно. Өнөөдөр 2018 онд болох зүйлд л анхаарлаа төвлөрүүлбэл зохино” гэж хэлж байв.

 

Эх сурвалж: The Washington Post