Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр цахилгаан тасарсантай холбоотойгоор ЭМЯ-ны зүгээс эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар тогтмол мэдээлэл авч, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна.
Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тухайлбал, УНТЭ-т бүдүүн гэдэсний хавдарын мэс засал, УГТЭ-т бөөрний мэс заслыг цахилгааны нэмэлт эх үүсвэрийг ашиглан амжилттай хийжээ. Мөн нийслэлийн амаржих газруудад 28 эх, ЭХЭМҮТ-д 9 эх хэвийн амаржиж, 2 эх кесарев хагалгаанд орсон байна.
Энэ үеэр 5 аймагт цахилгаан тасарсанаас Сүхбаатар аймагт 03:15 цагийн байдлаар цахилгаан холбогдоогүй боловч эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна. Бусад аймгуудад цахилгаан хэвийн, эмнэлгийн тусламжийн үйл ажиллагаа хэвийн байна.
Эх сурвалж: ЭМЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!